Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гарснаасаа хойш “OpenAI”-ийн хиймэл оюун ухаанд суурилсан “ChatGPT” чатбот нь хүүхдийн ном бүтээхээс эхлээд эсээ бичихэд хүртэл ашиглагдаж байна.

Тэгвэл уг чатбот нь бидний төсөөлж байснаас ч илүү хүчтэй байж магадгүй.

“ChatGPT” нь код бичих, үндсэн математик зэрэг зарим салбарын асуултуудад буруу хариулт өгч байгааг хэрэглэгчид хэлж байгаа ч чатботыг хэрэглэж үзсэн “Amazon”-ы ажилтнууд үүнийг хэрэглэгчдэд тусламж үзүүлэхтэй холбоотой асуултуудад “маш сайн” хариулж, сургалтын баримт бичиг боловсруулахдаа “гайхалтай” байсан бол компанийн стратегийн талаарх асуултуудад “маш шийдэмгий” хариулж байсан гэж дүгнэжээ.

Оксфордын их сургуулийн 2013 оны судалгаагаар ирэх 20 жилийн хугацаанд АНУ дахь ажлын байрны 47%-ийг хиймэл оюун ухаанаар бүрэн орлуулах боломжтой гэж тооцоолсон байна.

Тэгвэл “McKinsey Global” хүрээлэнгийн Ану Мадгавкар болон бусад мэргэжилтнүүд хиймэл оюун ухаанаар орлуулах хамгийн өндөр боломжтой ажлын байруудыг дараах байдлаар нэрлэжээ.

1. Технологитой холбоотой ажил (код бичигч, программист, веб хөгжүүлэгч, программ хангамжийн инженер, өгөгдлийн шинжээч)

Хэдийгээр код бичих болон компьютерын программчлалын ур чадвар эрэлт хэрэгцээтэй байгаа ч хиймэл оюун ухаант хэрэгслүүд ойрын ирээдүйд эдгээр ажил мэргэжлийг орлож магадгүй юм. Учир нь “ChatGPT” шиг хиймэл оюун ухаан нь тоотой харьцахдаа хүнээс илүү хурдан, нямбай байдаг.

2. Хэвлэл мэдээллийн ажил (зар сурталчилгаа, контент бүтээх, сэтгүүл зүй)

Хиймэл оюун ухаан нь текстэд суурилсан асар их хэмжээний өгөгдлийг уншиж, бичиж, ойлгож, дүн шинжилгээ хийхдээ сайн тул эдгээр ажлыг орлох бүрэн боломжтой.

Техникийн холбогдолтой мэдээллийн сайт “CNET” нь “ChatGPT”-тэй төстэй хиймэл оюун ухаант хэрэгслийг ашиглан аль хэдийнээ нийтлэл бичиж эхэлсэн байна. Гэхдээ эцсийн бүтээлд хүний оролцоо, засвар хийх шаардлага байсаар байгааг онцолжээ.

3. Хуулийн салбарын ажил (хуульч, өмгөөлөгчийн туслах)

Хэвлэл мэдээллийн салбартай адил хуульч, өмгөөлөгчийн туслах зэрэг ажил нь их хэмжээний мэдээлэл боловсруулж, нэгтгэж, дүгнэх шаардлагатай тулгардаг. Ийм ажил үүргийг мөн автоматжуулах боломжтой. Гэхдээ үйлчлүүлэгчийн юу хүсэж байгааг ойлгохын тулд хүний оролцоо хэрэгтэй бөгөөд энэ тохиолдолд хиймэл оюун ухааныг бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ашиглаж болно гэв.

4. Зах зээлийн судалгааны шинжээчид

Зах зээлийн судалгааны шинжээчид нь мэдээлэл цуглуулж, өгөгдлийн чиг хандлагыг тодорхойлж, олж мэдсэн зүйлээ ашиглан маркетингийн үр дүнтэй кампанит ажил зохион байгуулах эсвэл зар сурталчилгаа хаана байрлуулахаа шийдэх үүрэгтэй. Тэгвэл хиймэл оюун ухаан өгөгдөлд дүн шинжилгээ хийх, үр дүнг урьдчилан таамаглах чадвартай тул зах зээлийн судалгааны шинжээчдийг орлох боломжтой байна.

5. Багш

Рочестерийн Технологийн хүрээлэнгийн Тооцоолол, мэдээллийн шинжлэх ухааны тэнхимийн дэд декан Пэнчэн Шигийн хэлснээр “ChatGPT” нь хичээл заах боломжтой. Зарим тохиолдолд алдаатай мэдээлэл дамжуулдаг ч үүнийг амархан сайжруулж болно гэж тэрээр үзжээ.

6. Санхүүгийн ажил (санхүүгийн шинжээч, хувийн санхүүгийн зөвлөх)

Брукингсийн хүрээлэнгийн судлаач Муро нь зах зээлийн чиг хандлагыг тодорхойлж, багцад оруулсан хөрөнгө оруулалт хэр үр өгөөжтэй байгааг тооцоолж, мэдээлэх, өгөгдлийг шинжилж, хөрөнгө оруулалтын илүү сайн багцыг урьдчилан таамаглах зэрэг их хэмжээний тоон мэдээлэлтэй ажиллах шаардлагатай бусад ажлыг хиймэл оюун ухаанаар бүрэн орлуулах боломжтой гэж үзэж байна.

7. Арилжаа хийх

Хөрөнгө оруулалтын банканд ажиллахын тулд хүмүүс хоёр, гурван жил робот шиг ажиллаж, “Excel” загварчлал хийж сурахад зарцуулдаг бол үүнийг хиймэл оюун ухаанаар хялбархан хийж болно.

8. График дизайнер

Арванхоёрдугаар сард Харвардын Бизнесийн сургуулийн гурван профессор секундийн дотор зураг үүсгэх боломжтой хиймэл оюун ухаант хэрэгсэл болох “DALL-E”-г график дизайны салбарт өөрчлөлт авчрах боломжтой хэмээн онцолсон байна.

9. Нягтлан бодогч

Торонтогийн Их Сургуулийн Харилцаа холбоо, соёл, мэдээлэл, технологийн хүрээлэнгийн дэд профессор Бретт Карауэй хиймэл оюун ухаанаар хуульч, нягтлан бодогч зэрэг ажлын байрыг орлуулах боломжтой гэж үзжээ.

10. Харилцагчийн үйлчилгээний ажил

Компаниуд аль хэдийнээ харилцагчтай харьцах, мэдээлэл өгөх, тусламж үзүүлэх зэрэгт чатбот ашиглаж эхэлсэн бөгөөд “ChatGPT” болон бусад хиймэл оюун ухаант технологиуд энэ чиг хандлагыг үргэлжлүүлэх боломжтой байна.

Эх сурвалж: Business Insider

#Chatgpt, #хиймэл оюун ухаан,