Хятадын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн тайланд дурдсанаар хоёрдугаар сарын 3-9-ний хооронд эмнэлгүүдэд Ковид-19-өөр 912 хүн нас барсан бол долоо хоногийн өмнө 3,278 хүн нас барж байжээ. Хамгийн сүүлд мэдээлсэн нас баралтын 27 нь амьсгалын замын дутагдлын улмаас, 885 нь бусад суурь өвчнөөр нас барсан байна.
Ковидын эсрэг хатуу бодлогоо цуцалсны дараа чандарлах газрууд ачаалалдаа дарагдаж, тохиолдлын тоо шинэ дээд хэмжээнд хүрснээс хойш нас баралтын тоо тасралтгүй, хурдацтай буурч байгааг албан ёсны тоо харуулж байна.
Гэвч эрх баригчид албан ёсны тоо баримтад зөвхөн эмнэлгүүдэд нас барсан тохиолдлыг бүртгэж байгаа нь бодит байдлаас хэдэн зуун мянгаар зөрүүтэй байж магадгүй гэж гадны шинжээчид үзэж байна.
Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээллээс үзвэл нэгдүгээр сарын 4-нд эмнэлгүүдэд нас барсан хүний тоо оргилдоо хүрч 4,273 болж байсан бол арванхоёрдугаар сарын 8-аас хойш нийт 83,000 гаруй хүн нас баржээ.
Тус төвийн ахлах тархвар судлаач Ву Зунью Хятадад ойрын саруудад дахин давлагаа гарах магадлал бага байна гэж өнгөрсөн долоо хоногт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.
Арванхоёрдугаар сард Хятадын эрх баригчид гурван жилийн турш мөрдөж ирсэн хөл хорио, олон нийтийг хамарсан шинжилгээ, өргөн цар хүрээтэй тусгаарлалтын дэглэмийг цуцалсан бөгөөд үүний дараа 1.4 тэрбум хүн амтай тус улсад томоохон халдварын давлагаа дэгдсэн юм.
Хятадын өндөр албан тушаалтны мэдэгдсэнээр нэгдүгээр сарын 21-ны байдлаар тус улсын хүн амын 80% нь халдвар нэг болон түүнээс дээш удаа авсан байна.
Үүний зэрэгцээ, 2022 оны арваннэгдүгээр сарын 14-өөс арванхоёрдугаар сарын 20-ны хооронд Бээжин хотод бүртгэгдсэн 413 тохиолдлыг шинжлэхэд Ковид-19-ийн шинэ омог илрээгүй болохыг Хятадын тэргүүлэх эрдэмтэн Жорж Гао өнгөрсөн долоо хоногт мэдэгджээ.
Эх сурвалж: Bloomberg