“Вагнер”-ын хөлсний цэргүүд Украины байлдааны талбарт ихээхэн үүрэг гүйцэтгэж байгаа ч Кремль тус бүлэглэлийн үүсгэн байгуулагч Евгений Пригожиний хэт их улс төрийн нөлөөг хязгаарлахаар оролдож эхэлжээ.
Украины дайнтай холбоотойгоор сүүлийн саруудад түүний нэр хэвлэлийн мэдээнээс салахаа больсон.
Өмнө нь ял эдэлж байсан, өдгөө 61 настай Пригожин нь барууны хориг арга хэмжээнд баясаж, Оросын цэргийн дээд удирдлагыг олон нийтийн өмнө доромжилж, хөлсний бүлэглэлд олон арван мянган хоригдол элсүүлсэн тухайгаа дэлгэрэнгүй ярьж ирсэн.
Тэгвэл нэр хүнд нь нэмэгдэхийн хэрээр түүнийг улс төрд орохоор бэлтгэж байна гэж шинжээчид таамаглаж эхэлсэн байна.
Харин Кремль дээрх таамаглалыг таслан зогсоохоор хөдөлж эхэлснийг “Reuters” онцолжээ.
Пригожин өнгөрсөн долоо хоногт шоронгийн хоригдол элсүүлэх эрхээ хасуулсан гэдгээ баталсан бол хоригдлуудын эрхийг хамгаалах байгууллагын тэргүүн Ольга Романова Украинд ялтан элсүүлэх ажлыг энэ оны эхээр Батлан хамгаалах яаманд шилжүүлсэн болохыг мэдэгдэв.
“Кремлийн улс төрийн хүрээнийхний байр суурь бол түүнийг улс төрд оруулахгүй байх явдал юм. Тэд түүнээс бага зэрэг айж, түүнийг ёс журамгүй хүн гэж үздэг” гэж эрх баригчидтай ойр хэвээр байгаа Кремлийн зөвлөх асан Сергей Марков “Reuters” агентлагт ярьсан байна.
Кремлийн судлаач Татьяна Становая мөн Олон улсын энх тайвны төлөөх Карнегийн санд бичсэн нийтлэлдээ Пригожиний ерөнхийлөгчийн засаг захиргаатай таарамжгүй харилцаатай байгааг дурджээ.
Түүний хэлснээр Пригожиний улс төрийн хуурмаг яриа, албан ёсны байгууллагууд руу халдаж буй нь, улс төрийн нам байгуулна гэж сүрдүүлж байгаа нь дотоод бодлогын хянагчдад таалагдахгүй байгаа гэв.
“Тэр зүгээр нэг олны танил болоогүй, өөрийн гэсэн үзэл бодолтой, бүрэн эрхт улстөрч болж хувирч байгаа нь илт харагдаж байна” гэж Становая дүгнэсэн байна.
Марковын хэлснээр Пригожин ямар нэг улс төрийн хөдөлгөөн байгуулахгүй, Кремлийн зүгээс шаардаагүй тохиолдолд парламентын намд элсэхгүй гэж Кремльд амлажээ.
Мөн нэгдүгээр сарын 14-ний орчимд Санкт-Петербургт болсон уулзалтын үеэр Путин Пригожинд дээд албан тушаалтнуудыг олон нийтийн өмнө шүүмжлэхээ зогсоохыг тушаасан гэдэгт итгэлтэй байгаагаа Марков хэлэв.
Уулзалтаас хойш Пригожин шүүмжлэлээ багасгаж, баасан гарагт ховорхон ярилцлага өгөхдөө камер руу хараад хэнийг ч шүүмжлээгүй гэдгээ тэмдэглэсэн байна.
Өнгөрсөн бямба гарагт мөн “Вагнер”-тай холбоотой “Gray Zone” нийгмийн сүлжээний нөлөө бүхий суваг нь Кремлиэс төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хүргүүлсэн удирдамжийг дэлгэжээ.
Үүнд Пригожин эсвэл “Вагнер”-ын нэрийг шууд дурдахаа зогсоохыг зөвлөөд, оронд нь ашиглаж болох ерөнхий хэллэгүүдийг санал болгосон байв.
АНУ-ын “Silverado Policy Accelerator” судалгааны төвд ажилладаг Орос гаралтай Дмитрий Алперович мөн Пригожингий талаар адилхан бодолтой байгаагаа илэрхийлжээ.
“Тэрээр цэргийнхэн болон бусад элитүүдийн талаар шүүмжлэлээ хэтрүүлсэн. Одоо далавчнууд нь тасарч байна” гэж Альперович “Twitter” хуудсандаа бичсэн байна.
Эх сурвалж: Reuters

#Вагнер, #Евгений Пригожин, #Кремль, #ОРос,