Ирэх сард болох Вашингтон болон Сөүл Хойд Солонгосын улам бүр нэмэгдэж буй цөмийн аюулаас сэргийлэх зорилгоор хамтарсан сургуулилалт хийхээ мэдэгдсэн.
Пхеньяны эрх баригчид ийм сургуулилалтад урьд өмнө байгаагүй хүчтэй хариу арга хэмжээ авна гэж анхааруулсан бөгөөд үүнийг Хойд Солонгос руу довтлох бэлтгэл гэж үзэж байгаагаа мэдэгдсэн юм.
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны эгч Ким Ё Жон ням гарагийн өглөө дээрх мэдэгдлийг дахин бататгаж, аливаа дайсагнасан үйлдэлд “хүчтэй” хариу үзүүлэхээ мэдэгдэв. Тэрээр мөн АНУ-ыг дэглэмийн эсрэг “заналхийлэл”-ээ зогсоохыг уриалсан байна.
Үүнээс хойш, даваа гарагт Хойд Солонгос хоёр тив алгасах баллистик пуужин (ICBM) харвасан нь 67 минутын турш 900 гаруй км замыг туулснаар Япон тэнгист унажээ.
Пуужин Хоккайдо арлын баруун зүгт, Японы эдийн засгийн онцгой бүсэд (EEZ) орон нутгийн цагаар 7 цагийн орчимд унасан болохыг Японы Ерөнхий сайд Фумио Кишида мэдэгдэв. Японы эдийн засгийн онцгой бүс эргээс нь 200 далайн милийн зайтай.
Мөн пуужин 5,700 км өндөрт хүрсэн болохыг Токио дахь засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Хироказу Мацуно мэдэгдэв. Хэдийгээр энэ нь гайхалтай өндөр буюу сансар огторгуй 100 км-ээс эхэлдэг ч энэ нь Хойд Солонгосын пуужингийн хамгийн өндөр үзүүлэлт биш юм.
Өнгөрсөн арваннэгдүгээр сард хөөргөсөн “ICBM” нь 6,100 км өндөрт хүрч байв. Мөн 2022 оны нэгдүгээр сард Хойд Солонгос пуужин нь 2,000 км өндөрт хүрснийг мэдэгдсэн байдаг.
Японы Батлан хамгаалахын сайд Хамада Ясуказу сүүлийн туршилтад ашигласан пуужинг 14,000 км-ийн тусгалтай байх боломжтойг мэдэгджээ.
Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны өгсөн мэдээллээр пуужинг олон улсын нисэх онгоцны буудал байрладаг Пхеньяны хойд хэсгийн Сунан дүүргээс харвасан байна.
Эх сурвалж: BBC

#баллистик пуужин, #пхеньян, #Хойд солонгос,