Улаанбаатар хотноо ФИБА 2025 оны Азийн аваргын урьдчилсан II шатны “F” хэсгийн тоглолтууд явагдлаа. Эхний тоглолт Малайз болон Сингапур улсын багуудын хооронд боллоо. Тоглолтын эхний хагасыг Сингапурын баг сайн хийж 19-13 харьцаатай тэргүүлж дуусгасан. Гэхдээ тоглолтын III үеэс Малайзын баг сайн тоглолтоо авчирснаар 75-69 харьцаатай ялалт авлаа.

Энэ тоглолтын араас Гуам болон Тайландын багуудын тоглолт болов. Маш өрсөлдөөнтэй оноо ойрхон тоглолт болж эцсийн мөчид 75-69 харьцаатай Гуам улсын баг хожлоо. Өнөөдрийн хамгийн гол тоглолт Монгол болон Хонгконг улсын багуудын хооронд явагдлаа. Манай баг хожил авч байж хэсгээс гарах боломжоо нэмэгдүүлэх учир ач холбогдолтой тоглолт байсан. Тэр ч утгаараа Монголын баг эхний үеийг 27-15 харьцаатай тэргүүлж хүчтэй эхлүүлсэн юм. Улмаар манай баг нэг ч удаа тэргүүлэл алдалгүй явсаар 76-69 харьцаатай ялалт авлаа. Ингэснээр тэмцээний хүснэгтийг 3-0 харьцаатай Гуамын баг тэргүүлж байгаа бол араас нь Монгол болон Тайландын багууд 2 хожил 1 хожигдолтойгоор бичигдэж байна.

2023 оны хоёрдугаар сарын 24. 2025 онд зохион байгуулагдах Ази тивийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээний урьдчилсан шатны F хэсгийн хоёрдугаар тойргийн тоглолтууд өнөөдөр болж байна. Монгол Хонконгийн сагсан бөмбөгийн шигшээ багийн тоглолт. ГЭРЭЛ ЗУРГИЙГ Д.ЗАНДАНБАТ/MPA

#Азийн аваргын урьдчилсан II шатны тоглолт, #Сагс,