Өнгөрсөн шөнө Украин улс Оросын өмнөд хэсгийн хоёр бүс нутгийн иргэний дэд бүтцэд нисгэгчгүй онгоцоор халдлага үйлдэхээр оролдсон тухай Оросын Батлан хамгаалах яам мягмар гарагт мэдэгдэв.
Яамны өгсөн мэдээллээр Украины халдлага амжилтгүй болсон байна.
“Өнгөрсөн шөнө Киевийн эрх баригчид Краснодар болон Адыгей дахь иргэний дэд бүтцийн объектуудад цохилт өгөхөөр нисгэгчгүй онгоц ашигласан” гэж Батлан хамгаалах яамны мэдэгдэлд дурджээ.
Оросын зэвсэгт хүчний нисгэгчгүй онгоцноос хамгаалах системүүд агаарын довтолгоог няцааж, Украины нисгэгчгүй онгоцнууд чиглэлээсээ хазайж, ямар ч хохирол учруулаагүй болохыг мөн тайлбарласан байна.
“Хоёр нисгэгчгүй онгоц хоёулаа хяналтаа алдаж, нислэгийн замаасаа хазайсан. Нэг нь талбай руу унаж, нөгөө нь замаасаа хазайж, төлөвлөсөн байд хохирол учруулаагүй”.
Бүгд Найрамдах Адыгей улсын тэргүүн Мурат Кумпиловын мэдэгдсэнээр Новый тосгонд унасан нисгэгчгүй онгоцны улмаас хүний амь эрсдээгүй, малын фермийн дээвэр бага зэрэг эвдэрсэн байна.
Крымийн хойгоос зүүн өмнө зүгт 240 километрийн зайд орших Краснодар мужид байрлах газрын тосны агуулахын ойролцоо нисгэгчгүй онгоц ажиглагдсаны дараа гал гарсан тухай Оросын төрийн мэдээллийн агентлагууд мөн мэдээлсэн байна.
Эх сурвалж: Reuters

#Адыгей, #Краснодар, #ОРос, #УКраин,