Дэлхий даяар 2.6 тэрбум хүн буюу дэлхийн хүн амын 38 хувь нь аль хэдийн илүүдэл жинтэй эсвэл таргалалттай байна.

Хэрэв арга хэмжээ авахгүй бол 2035 он гэхэд дэлхийн хүн амын талаас илүү хувь нь буюу дөрвөн тэрбум гаруй хүн илүүдэл жинтэй болох төлөвтэй байгааг Дэлхийн таргалалтын холбооны судалгаа харуулжээ.

Тус байгууллагын тайланд хүүхэд, өсвөр үеийнхний дунд таргалалтын түвшин илүү хурдтай нэмэгдэж байгааг онцолсон бөгөөд охид, хөвгүүдийн дунд таргалалтын түвшин 2020 оныхоос хоёр дахин нэмэгдэнэ гэж тооцоолсон байна.

Бүс нутгаар авч үзвэл Африк болон Ази тивийн бага, дунд орлоготой орнуудад хамгийн их өсөлт ажиглагдана гэв.

Хэт боловсруулсан эрүүл бус хоол хүнсний хэтрүүлсэн хэрэглээ, хөдөлгөөний дутагдал, хүнсний хангамж, маркетингийг хянах бодлого сул, эрүүл мэндийн боловсрол муу болон эрүүл мэндийн систем нь жингээ хянах тал дээр хангалттай тусламж үзүүлдэггүй зэрэг шалтгааныг тус байгууллага нэрлэжээ.

Мөн судалгаагаар дэлхий даяар таргалалтын түвшин нэмэгдэх нь дэлхийн эдийн засагт томоохон нөлөө үзүүлэх бөгөөд 2035 он гэхэд дэлхий даяарх орнуудын таргалалттай холбоотой зардал жилд дөрвөн их наяд долларыг давна гэсэн үр дүнд хүрсэн аж.

Гэхдээ таргалалтын эдийн засгийн үр нөлөөг хүлээн зөвшөөрнө гэдэг нь таргалалттай тэмцэж буй хүмүүсийг буруутгах үндэслэл огтхон ч биш болохыг тайланд онцолсон байна.

Холбооны ерөнхийлөгч, профессор Луиза Баур “Таргалалтын асуудлыг өнөөдөр шийдэж чадахгүй бол ирээдүйд ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй” гээд, таргалалтад хувь нэмэр оруулдаг үндсэн хүчин зүйлс болон суурь тогтолцоог шинжилж, цогц арга хэмжээ авах шаардлагатайг нэмж хэлэв.

Уг тайланд нийтлэгдсэн мэдээллийг ирэх даваа гарагт НҮБ-д танилцуулахаар төлөвлөсөн байна.

Дэлхийн таргалалтын холбоо нь Биеийн жингийн индекс (BMI)-ийг уг тайландаа ашиглажээ. Насанд хүрсэн хүний биеийн жинг өндрийн квадратад хуваах замаар “BMI”-г тооцдог бөгөөд “BMI” нь 25-аас дээш байвал илүүдэл жинтэй, харин 30-аас доошгүй бол таргалалттай гэж үздэг.

Эх сурвалж: BBC

#ТАРГАЛАЛТ, #эрүүл мэнд,