“Кето” буюу бага хэмжээний нүүрс ус, их хэмжээний өөх тосны агууламжтай хоолны дэглэм нь “муу” холестерины түвшин нэмэгдэхэд хүргэж, артери бөглөрөх, зүрхний шигдээс, цус харвалт зэрэг зүрх судасны өвчлөлийн эрсдэлийг хоёр дахин нэмэгдүүлдэг байж болзошгүйг судалгаагаар тогтоожээ.
Судалгааны үр дүнг ням гарагт Америкийн Зүрх судлалын коллежийн Дэлхийн кардиологийн конгресстэй хамтран зохион байгуулж буй жил тутмын эрдэм шинжилгээний хурал дээр танилцуулсан байна.
Канадын Ванкувер дахь Сэйнт Паулын эмнэлэг болон Бритиш Колумбын их сургуулийн Зүрхний уушгины инновацын төвийн “Эрүүл зүрх хөтөлбөр” урьдчилан сэргийлэх клиникийн эмч, судалгааг удирдсан доктор Юлия Иатан “Манай клиникт нүүр ус бага, өөх тос өндөртэй хоолны дэглэм баримталсныхаа дараа хүнд хэлбэрийн гиперхолестеролемитэй болсон өвчтөнүүд ирэх болсон тул бид судалгаа хийхээр шийдсэн” гэж хэвлэлд ярьжээ.
Гиперхолестеролеми буюу холестерин ихсэх нь зүрхний шигдээс болон бусад зүрх судасны эмгэгийн эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Судлаачид нүүрс ус багатай, өөх тос ихтэй хоолны дэглэм барьж буй 305 хүний хоолны дэглэмийг стандарт хоолны дэглэм барьж буй 1,200 орчим хүний хоолны дэглэмтэй харьцуулсан байна.
Ингэхдээ дор хаяж арван жилийн турш ажиглалт хийсэн “UK Biobank” өгөгдлийн сангийн эрүүл мэндийн мэдээллийг ашиглажээ.
Үр дүнд нь ийм төрлийн хоолны дэглэм барьдаг хүмүүст бага нягтралтай липопротейн буюу “LDL”, холестерин, аполипопротейн В-ийн агууламж өндөр байсан бөгөөд чихрийн шижин, цусны даралт ихсэх, таргалалт, тамхи татах зэрэг бусад эрсдэлт хүчин зүйлстэй харьцуулахад артерийн судасны бөглөрөл, зүрхний шигдээс, цус харвалт, захын артерийн өвчин гэх мэт зүрх судасны тогтолцооны хэд хэдэн өвчлөл үүсэх эрсдэл нь хоёр дахин өндөр байгааг тогтоосон байна.
Энэхүү судалгаагаар зөвхөн хоолны дэглэм ба зүрхний гол өвчлөлийн эрсдэл хоорондын холбоог судлах зорилготой байсан бөгөөд учир шалтгааныг нь тодорхойлоогүй болохыг судлаачид тэмдэглэжээ.
Мөн судалгаанд зөвхөн хоолны дэглэмийн урт хугацааны үр нөлөөг авч үзсэн бол ихэнх хүмүүс кетотой адил бусад хоолны дэглэмийг богино хугацаанд завсарлагатайгаар баримтлах хандлагатай байдаг байна.
Түүнчлэн оролцогчдын дийлэнх нь Их Британийн иргэд, 73% нь эмэгтэйчүүд байжээ.
Кето гэдэг нь кетоз гэсэн үгийн товчлол бөгөөд энэ нь биед хангалттай хэмжээний нүүр ус байхгүй үед элэг хуримтлагдсан өөх тосыг кетон болгож хувиргах замаар энерги үйлдвэрлэдэг бодисын солилцооны процессыг хэлдэг.
Кето дэглэмийг анх 1920-иод оноос бусад эмчилгээний аргуудад хариу үзүүлээгүй эпилепситэй хүүхдүүдийн таталтыг хянахын тулд ашиглаж байв.
Энэ болон өөр бусад нүүрс ус багатай хоолны дэглэмийн үед өөх тосны хэрэглээг их хэмжээгээр нэмэгдүүлэхийг зөвлөдөг бөгөөд кето дэглэмийн хувьд өдөрт идэж буй хоолны 70%-ийг, зарим тохиолдолд 90%-ийг өөх тос бүрдүүлдэг байна.
Ингэхдээ авокадо, дүпү, самар, үр, оливын тос зэрэг бүтээгдэхүүнээс эрүүл ханаагүй өөх тос авч болох ч хоолны дэглэмд гахайн өөх, цөцгийн тос, наргил модны тос зэрэг ханасан өөх тос, сүү, бяслаг, майонез зэрэг өөх тосыг хэрэглэхийг зөвшөөрдөг. Ханасан өөх тос ихтэй хоол хүнсийг их хэмжээгээр хэрэглэх нь бие махбодод “LDL” холестерины үйлдвэрлэлийг нэмэгдүүлдэг бөгөөд энэ нь судсанд хуримтлагдаж, цусны урсгалыг хязгаарлах сөрөг нөлөөтэй.
Эх сурвалж: CNN

#зүрх судасны өвчлөл, #Кето дэглэм, #судалгаа, #эрүүл мэнд,