Оросын “Вагнер” бүлэглэл залуу дайчдыг өөртөө элсүүлэхийн тулд Москва хотын ахлах сургуулиудад анкет тарааж, элсэх талаар сонирхож буй сурагчдын холбоо барих мэдээллийг цуглуулж байгааг Их Британийн Батлан хамгаалах яам мэдэгдэв.
Тус бүлэглэл мөн Орос даяар 40 гаруй хотын спортын төвүүдэд элсүүлэх төв байгуулсан байна.
2022 онд “Вагер”-ын тэргүүн Евгений Пригожин Оросын шоронгуудаас хоригдол элсүүлж, хөлсний цэргүүдийнхээ тоог 40,000-аар нэмэгдүүлсэн ч энэ оны эхээр ажиллагаагаа зогсоосон. Үүнийг Кремльтэй үүсгэсэн маргааныхаа улмаас шоронгоос хүн элсүүлэх эрхээ алдсан байж магадгүй гэж барууныхан таамаглаж байгаа.
Пригожин шоронгоос хоригдол элсүүлэхдээ тэдэнд өршөөл үзүүлнэ гэж амлаж байсан ч Украинд байлдахаар бүртгүүлсэн хоригдлуудын тал орчим нь аль хэдийн амь үрэгдсэн эсвэл хүнд гэмтсэн байх магадлалтай гэж Их Британийн Батлан хамгаалах яам мэдэгджээ.
Мөн “Вагнер”-ын бие бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэхийн тулд шинээр санаачилга гаргаж байгаа ч алдагдлаа нөхөх магадлал багатай гэж тус яам дүгнэсэн байна.
Энэ хооронд Украины зүүн хэсгийн Бахмут хотыг эзлэх Оросын довтолгоо зогсонги байдалд ороод байна.
АНУ-д төвтэй Дайны Судалгааны Хүрээлэн (ISW) Оросын арми болон “Вагнер”-ын хөлсний цэргийн ангиуд Бахмут руу хуурай замын довтолгоо хийсээр байгаа боловч ямар нэгэн ахиц дэвшил гаргасан гэх нотлох баримт байхгүй байна гэж мэдэгдэв.
Эх сурвалж: Euro News

#Вагнер, #Евгений Пригожин, #Кремль, #ОРос,