Францын засгийн газар парламентын санал хураалт хийлгүйгээр тэтгэврийн шинэчлэлийг хэрэгжүүлэх шийдвэр гаргасны дараа Парис хотод эсэргүүцэгчид цагдаа нартай мөргөлдсөн байна.

Тэтгэвэрт гарах насыг 62-оос 64 болгон нэмэгдүүлэх санал хоёр сарын турш улс төрийн ширүүн маргаан, өргөн хүрээний ажил хаялтыг өдөөсөн юм.

Эцэст нь Ерөнхий сайд Элизабет Борн үндсэн хуулийн 49:3-т заасан заалтыг үндэслэж, засгийн газарт Ассамблейн санал хураалтаас зайлсхийх боломжийг олгосон байна.

Парламентын гишүүдээс олонхын санал авах баталгаа байхгүй тул маргаан дагуулсан хуулийн төслийн талаар санал хураахаас хэдхэн минутын өмнө ийм шийдвэр гаргажээ.

Энэ үйлдэл нь сөрөг хүчний улстөрчдийн дургүйцлийг төрүүлэв. Олон хүн Ерөнхий сайдыг шоолж, “La Marseillaise”-ыг дуулж, парламентын танхимд эсэргүүцлээ илэрхийлсэн байна.

Хэт барууны үзэлтэй сөрөг хүчний удирдагч Марин Ле Пен Ерөнхийлөгч Эммануэль Макроны засгийн газарт итгэл үзүүлэх эсэх талаар санал хураалт явуулахаа мэдэгдэв.

Парис болон Францын бусад хотуудад олон мянган хүн эсэргүүцлээ илэрхийлж, төрийн дууллаа дуулж, үйлдвэрчний эвлэлийн туг далбаагаа мандуулан жагссан байна.

Орой зарим жагсагчид цагдаа нартай мөргөлджээ. Жагсагчид Конкорд талбайн голд гал асаасны дараа цагдаа нар бамбай, бороохой, нулимс асгаруулагч хий ашиглаж, жагсагчдыг тараахыг оролдсон байна.

Парисын цагдаагийн мэдээлснээр өчигдөр орой 120 хүн баривчлагджээ.

Гэвч үйлдвэрчний эвлэлүүд тэтгэврийн шинэчлэлийг үргэлжлүүлэн эсэргүүцэхээ мэдэгдсэн бөгөөд “Confédération Générale du Travail” (CGT) гуравдугаар сарын 23-ны пүрэв гарагт дахин ажил хаялт, жагсаал зохион байгуулахаар болсон байна.

Үндсэн хуулийн 49:3-р заалтыг Францын Тавдугаар Бүгд найрамдах улсын 60 гаруй жилийн түүхэнд нийт 100 удаа ашиглаж байжээ. Үүнийг 1980-аад оны социалист Мишель Рокард, өнөөгийн Элизабет Борн зэрэг парламентад олонх болж чадаагүй засгийн газрууд түлхүү ашиглаж ирсэн байна.

Элизабет Борн уг заалтыг өмнө нь хэд хэдэн удаа ашиглаж байсан ч эдгээр тохиолдлууд нь санхүүгийн хуулийн төслүүд зэрэг маргаан бага дагуулсан хуулийн төслүүд байв.

Уг процедурыг ашигласнаар санал хураалтыг тойрч гарах боловч сөрөг хүчний намууд итгэл үзүүлэх эсэх талаар санал хураалт явуулах боломжтой юм. Хэрэв санал хураалт дэмжигдвэл засгийн газар унана.

Эх сурвалж: BBC

#Парис, #тэтгэврийн шинэчлэл, #Франц, #эсэргүүцлийн жагсаал,