Нью-Йорк хотын прокурор АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трампыг 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр порно одын данс руу шилжүүлэг хийснээ нуун дарагдуулсан хэргээр энэ долоо хоногт яллаж магадгүй байна.

Трамп нь бямба гарагт олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан мягмар гарагт баривчлагдаж магадгүй байгаагаа мэдэгдээд, дагагчдаа эсэргүүцэл илэрхийлэхийг уриалсан юм. Түүний хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр Трампыг баривчлах тухай мэдэгдэл хараахан ирээгүй байгаа аж.

Манхэттэн дүүргийн прокурор Алвин Брэгг нь Трампыг дотно харилцаатай байснаа нуун дарагдуулахын тулд 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын сүүлийн өдрүүдэд порно од Сторми Даниэлс руу 130,000 доллар шилжүүлсэн тухай нотлох баримтыг Нью-Йоркийн тангарагтны шүүгчид танилцуулсан байна. Трамп энэ хэргийг үгүйсгэж, түүний өмгөөлөгч Даниэлсийг шантааж хийж байна гэж буруутгаад байгаа.

Хэрэв түүнийг яллагдагчаар татвал Трамп нь эрүүгийн хэрэгт татагдсан АНУ-ын анхны ерөнхийлөгч болох юм.

Эрүүгийн хэргийн яллах дүгнэлтээс шүүх хурал хүртэл нэг жил гаруй хугацаа шаарддаг бөгөөд Трампын хувьд энэ нь 2024 оны ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын сүүлийн саруудтай давхцаж магадгүй гэж хуулийн мэргэжилтнүүд хэлж байна.

Бүр сонгуулийн өдрийн дараа ч хэргийг хэлэлцэх магадлал байгаа бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч эсвэл ерөнхийлөгч болох гэж байгаа хүнийг шүүхийн өмнө авчрах нь хууль эрх зүйн хувьд боломжтой эсэх нь тодорхойгүй байна. Ямар ч байсан Трамп ерөнхийлөгчөөр сонгогдсон ч өөрийгөө өршөөх эрх мэдэлгүй байх аж.

Тэрээр мөн Жоржиа муж улсын сонгуульд хөндлөнгөөс оролцсон, 2021 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр дэмжигчид нь түүний ялагдлыг эсэргүүцэн АНУ-ын Капитол руу дайрахад түүний оролцоо байсан эсэх, Цагаан ордны нууц бичиг баримтыг өөртөө хадгалсан гэх хэд хэдэн хэрэгт шалгагдаж байна.

Өмнө нь Трамп хууль эрх зүйн асуудлуудтай тулгарч байсан бөгөөд сөрөг довтолгоо, хойшлуулах тактикийг ашиглаж байсан. Энэ удаад мөн өөрийг нь улс төрийн шалтгаанаар буруутгаж байгаа гэж марган, ялыг хэрэгсэхгүй болгохыг оролдож магадгүй юм. Мөн хөөн хэлэлцэх хугацаа буюу энэ тохиолдолд таван жилийн хугацаа нь дууссан гэж хэргийг эсэргүүцэж магадгүй.

Ямартай ч тэрээр Нью-Йорк хотын төвд байрлах дүүргийн прокурорын оффист очих шаардлагатай болно. Цагаан захтны хэрэгт шүүгдэгчийг гэрээс нь баривчлахаас илүүтэй өмгөөлөгч, прокурорууд өдөр, цаг тохирдог.

Дараа нь Трампын хурууны хээ, цээж зургийг авч, шүүхэд татах боловч шинжээчдийн үзэж байгаагаар түүнийг батлан ​​даалтад гаргах магадлал өндөр байна.

Эх сурвалж: Reuters

#Дональд Трамп, #Сторми Даниэлс,