Нью-Йорк хотын прокурор АНУ-ын экс Ерөнхийлөгч Доналд Трампыг 2016 оны сонгуулийн кампанит ажлын үеэр порно од Сторми Даниэлсийн амыг таглахын тулд мөнгө шилжүүлсэн хэргээр яллах гэж байгаа талаар мэдээллүүд гарах болсон.
Трамп өөрөө энэ талаар бямба гарагт олон нийтийн сүлжээгээр мэдэгдээд, дэмжигчдээ эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахыг уриалсан билээ.
Тэгвэл өнөөдөр Нью-Йорк хотын захиргаа Манхэттэний шүүхийн байрыг хамгаалалтдаа авсан байна.
Трамп жагсаал цуглаан хийхийг уриалснаар 2021 оны нэгдүгээр сарын 6-нд Капитолд болсон халдлагатай адил хүчирхийллийг өдөөж болзошгүй гэж хууль сахиулах байгууллагуудад үзсэн байна.
Нью-Йорк хотын дарга Эрик Адамсын хэлснээр цагдаагийн байгууллага олон нийтийн сүлжээ болон хотын гудамжинд хяналт тавьж, нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа аж.
“CNN” агентлагийн дотоод эх сурвалжаас иш татан мэдээлснээр өнөөдөр хотын бүх цагдаагийн офицер өндөржүүлсэн бэлэн байдалд байна.
Гэсэн ч Нью-Йоркийн цагдаагийн газар үймээн самуун болох гэж байгааг илтгэх шинж тэмдэг ажиглагдаагүйг мэдэгджээ.
Тангарагтны шүүх даваа гарагт нэмэлт гэрчийн мэдүүлэг сонссон бөгөөд энэ долоо хоногтоо багтаан Трампыг шүүхэд дуудаж магадгүй гэж ажиглагчид таамаглаж байна. Харин 2024 оны сонгуульд Бүгд найрамдах намаас дахин нэр дэвшихээ мэдэгдээд буй Трамп өөрийгөө мягмар гарагт баривчлагдана гэж таамаглаад байгаа.
Эх сурвалж: Reuters

#АНУ, #Доналд Трамп, #Нью-Йорк,