-Хэвлэлийн хурал-

ҮАБЗ, ОБЕГ, НЗДТГ хамтран газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх талаар иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох, төрийн болон ТББ-уудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор “Стратегийн команд штабын сургууль”-ийг зохион байгуулах талаар мэдээлэл өглөө.

Энэ үеэр "Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах хүрээнд ирэх тавдугаар сарын 24-26-ны хооронд Монгол Улсад үндэсний хэмжээний сургуулилалт зохион байгуулна. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайд, НЗДТГ, Онцгой байдлын ерөнхий газар хамтран анх удаа зохион байгуулах энэ арга хэмжээний үеэр газар хүчтэй хөдөлсөн үед бид ямар арга хэмжээ авах вэ гэдэг асуудлыг хөндөх юм. 

Одоогийн нөхцөл байдлаас харахад, жишээлбэл Нэгдүгээр хороололд есөн давхар барилга нурахад аврах ажиллагаа зохион байгуулж дийлэхгүй байж мэднэ. Тиймээс гамшгийн үед олон улсын тусламжийг хэрхэн авах, ямар байдлаар ажиллах вэ, хүн хүчний нөөц байна уу зэрэг олон асуудлыг ярилцан, төлөвлөгөө гаргах юм. Тусгаар тогтнол, газар нутгаа хамгаалж үлдэх, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах нь улс үндэстний сөрөн тэсвэрлэх чадавх дээр тогтож байдаг. Тиймээс бид өнөөдрөөс эл зүйлийн талаар хөндөж, хэлэлцэж, төлөвлөх шаардлагатай тулгараад байна” гэв.

#онцолсон, #live, #НЗДТГ, #обег, #ҮАБЗ,