Орос улс “Бастион” эргийн довтолгооноос хамгаалах пуужингийн системийнхээ нэг хэсгийг Номхон далайн хойд хэсэгт орших маргаантай Курилийн арлуудын нэг Парамуширт байршуулснаа мэдэгдэв.

Энэхүү алхам нь Оросын алс дорнодын өргөн уудам бүс нутгуудад хамгаалалтаа бэхжүүлэх ажлын нэг хэсэг бөгөөд зарим талаараа АНУ-ын Орос, Хятадыг “дарах” гэсэн хүчин чармайлтын хариу арга хэмжээ болохыг Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу лхагва гарагт мэдэгдэв.

Тэрээр “Орос, Хятадыг хязгаарлахын тулд АНУ Ази, Номхон далайн бүс нутагт цэргийн оролцоогоо эрс нэмэгдүүлж, холбоотнуудтайгаа улс төр, цэргийн харилцаа холбоогоо бэхжүүлж, бүс нутагт Америкийн аюулгүй байдлын шинэ архитектурыг үргэлжлүүлэн бий болгож байна” гэж Батлан хамгаалах яамнаас нийтэлсэн бичлэгт хэлсэн байна.

Шойгу цааш нь “Бастион” систем Курилийн арлуудыг тойрсон Оросын аюулгүй байдлыг бэхжүүлнэ гэж хэлжээ.

АНУ-ын ойрын холбоотон Япон улс Дэлхийн II дайны төгсгөлд Зөвлөлтийн армид эзлэгдсэн өмнөд Курилийн дөрвөн арлыг өөрийнх гэж маргадаг. Харин Оросын “Бастион” системээ байрлуулсан Курилийн хойд хэсгийн Парамушир арлыг нэхэмжилдэггүй.

Уг арлуудыг тойрсон асуудлаас болоод Москва, Токио хоёр албан ёсоор энхийн гэрээ байгуулаагүй хэвээр байгаа юм.

Шойгугийн хэлснээр сүүлийн нэг жилийн хугацаанд Оросын зүүн хэсэгт байрлах Зэвсэгт хүчний бүрэлдэхүүн “Су-57” онгоц, зенитийн пуужингийн систем зэрэг 400 орчим цэргийн орчин үеийн техник хэрэгсэл хүлээн авч, хүчин чадал нь мэдэгдэхүйц нэмэгдсэн байна.

Тэрээр мөн Москвагийн агаарын довтолгооноос хамгаалах системийг шинэчлэх ажил энэ онд дуусна гэж мэдэгджээ.

Москва Украин дахь түрэмгийлэл эхэлснээс хойш Киевийг Оросын нутаг дэвсгэрт нисгэгчгүй онгоцоор хэд хэдэн удаа халдлага үйлдсэн хэмээн буруутгадаг.

Шойгу Украины мөргөлдөөний талаар “цэргийн тусгай ажиллагаа явуулж эхэлснээс хойш Оросын Агаар-сансрын хүчин Украины 20 мянга гаруй цэргийн байгууламжийг устгасан” болохыг бичлэгтээ дурдсан байна.

Эх сурвалж: Al Jazeera

#Бастион, #Курилийн арлууд, #ОРос, #Япон,