Канадын хүн ам өнгөрсөн онд анх удаа сая гаруй хүнээр нэмэгджээ.

Канадын Статистикийн хорооны мэдээлснээр тус улсын хүн ам 38,516,138 байснаас 2022 онд 39,566,248 болж өссөн байна.

Энэ нь Канадын хүн ам 1957 оноос хойш нэг жилийн дотор хамгийн өндөр буюу 2.7%-ийн өсөлт үзүүлсэн тохиолдол юм.

Статистикийн хорооны мэдэгдсэнээр хүн амын өсөлтийн бараг 96 хувийг цагаачлал эзэлж байгаа бөгөөд энэ нь ажиллах хүчний хомсдолыг бууруулах зорилгоор хэрэгжүүлсэн цагаачдыг татах засгийн газрын хөтөлбөртэй холбоотой байна.

Гэхдээ байнгын болон түр цагаачдын тоо нэмэгдэж байгаа нь Канадын зарим бүс нутагт орон сууц, дэд бүтэц, тээвэр, хүн амд үзүүлэх үйлчилгээтэй холбоотой нэмэлт бэрхшээлүүдийг үүсгэж болзошгүй гэж тус агентлаг үзэж байна.

Ерөнхий сайд Жастин Трюдогийн засгийн газар цагаачдын урсгалыг нэмэгдүүлэх тал дээр анхаарч байгаа бөгөөд 2025 он гэхэд жилд хагас сая цагаачийг хүлээн авах төлөвлөгөөгөө өнгөрсөн жил зарласан.

Энэ хүрээнд Канад улс Украины дайн, Афганистан дахь хүмүүнлэгийн хямрал, 2023 онд Турк, Сирид болсон газар хөдлөлт зэрэгт нэрвэгдсэн хүмүүсийг хүлээн авсаар байна.

Тус агентлагийн мэдээлснээр Канад улс 2022 онд 437,000 цагаач хүлээн авсан бол тус улсад байнгын бус оршин суугчдын тоо 607,782-оор нэмэгджээ. Мөн өнгөрсөн жил хамгийн олон цагаачлалын өргөдлийг хянан шийдвэрлэж рекорд тогтоосон байна.

Тус улс нь 2022 оны хүн амын өсөлтөөрөө Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн 38 орны нэгдүгээрт бичигдэхийн зэрэгцээ “Их долоо”-ийн бүлгээс хүн ам нь хамгийн хурдацтай нэмэгдэж буй улс болжээ.

Хэрэв жил бүр 2.7%-ийн өсөлтөө хэвээр хадгалбал 26 жилийн дараа хүн ам нь хоёр дахин нэмэгдэнэ гэж Канадын засгийн газар мэдэгдэв.

Эх сурвалж: BBC

#Канад, #хүн ам,