Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху шүүхийн шинэчлэлийг эсэргүүцсэн Батлан хамгаалахын сайдаа огцруулсны дараа олон арван мянган израилчууд гудамжинд гарч эсэргүүцлээ илэрхийлжээ.

Йоав Галлант нь улс орныг хагаралдуулж, олон нийтийг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөнд хүргэж, армийнхны дургүйцлийг төрүүлсэн саналаа цуцлахыг ерөнхий сайдад уриалаад байсан юм.

Галлант энэ төлөвлөгөөний эсрэг байр сууриа илэрхийлсэн эрх баригч “Likud” намын анхны ахмад гишүүн байв.

Ням гарагт түүнийг огцруулах тухай мэдэгдэл хийсний дараа олон тооны жагсагч гудамжинд эсэргүүцлээ илэрхийлж эхэлснээр “Likud”-ын бусад сайд нар шүүхийн шинэчлэлийг хойшлуулахад бэлэн байгаагаа илэрхийлж эхэлсэн байна.

Тэр дундаа, Нетаньяхугийн итгэлт хүн болох Соёлын сайд Мики Зохар хэрэв шүүхийн шинэчлэлийг түр зогсоох шийдвэр гаргавал дэмжихээ мэдэгджээ.

Нетаньяху нь маргаан дагуулаад буй шүүхийн шинэчлэлээр шүүгчийн томилгоо хийх эрхийг эрх баригч эвсэлд олгох, мөн дээд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох болон хуулийн хяналтыг хязгаарлах эрхийг парламентад олгохоор зорьж байгаа юм.

Энэ долоо хоногт Израилын парламент санал хураалт явуулах төлөвтэй байна.

Нетаньяху Галлантыг огцруулах тухай товч мэдэгдэл хийсний дараа ням гарагийн орой олон арван мянган хүн гудамжинд гарч, Тель-Авивын гол хурдны замыг хааж, замын голд томоохон гал асаажээ.

Беершеба, Хайфа, Иерусалим хотод эсэргүүцлийн жагсаал болж, олон мянган хүн Нетаньяхугийн хувийн байшингийн гадна цугларсан байна. Цагдаа нар жагсагчидтай мөргөлдөж, цугларсан хүмүүсийн эсрэг усан буу ашигласан бөгөөд дараа нь жагсагчид Нетаньяхугийн байрнаас Израилын парламент болох Кнессетыг чиглэн алхжээ.

Нетаньяху болон түүний холбоотнууд шүүх болон гүйцэтгэх засаглалын хоорондын тэнцвэрийг сэргээж, либерал үзэлтэй, хөндлөнгийн оролцоотой дээд шүүхийг хазаарлахад уг төлөвлөгөө чухал ач холбогдолтой гэж тайлбарлаж байгаа бол шүүмжлэгчид шүүхийн шинэчлэлийг Израилын ардчилсан тогтолцооны хяналт, тэнцвэрт байдлыг устгаж, эрх мэдлийг эрх баригч эвслийн гарт төвлөрүүлнэ гэж эмээж байна.

https://youtu.be/sCjLcydSU8w

Эх сурвалж: The Guardian

#Бенжамин Нетаньяху, #Израил, #Йоав Галлант, #шүүхийн шинэчлэл, #эсэргүүцлийн жагсаал,