Ням гарагт Парисын оршин суугчдын дийлэнх нь нийслэл хотын гудамжаар цахилгаан мотортой скүтер явуулахыг хориглох тухай саналыг дэмжиж, хотын удирдлагууд санал хураалтын дүнг дагаж мөрдөхөө мэдэгджээ.

Парис хотын вебсайтад бичсэнээр нийслэлийн 20 дүүрэгт явуулсан санал хураалтаар оршин суугчдын 85.77% - 91.77% нь цахилгаан скүтерийн эсрэг санал өгсөн байна. Мөн иргэд саналаа өгөхийн тулд хотын эргэн тойронд саналын хайрцгууд дээр урт дараалал үүсгэсэн байсныг дурджээ.

Дэлхий даяар хотууд цахилгаан скүтерт тавих зохицуулалтаа улам бүр чангатгаж, операторуудын тоо, хурд, зогсоол зэргийг нь хязгаарласаар байна.

2021 онд Францад скүтертэй холбоотой ослоор 24 хүн нас барсны нэг нь Парист нас баржээ. Харин өнгөрсөн онд Парис хотод цахилгаан скүтер болон түүнтэй адилтгах тээврийн хэрэгсэлтэй холбоотой 459 осол бүртгэгдсэний гурав нь хүний амь насанд хүрсэн байна.

Ухаалаг гар утасны аппликейшнуудаар дамжуулан ашигладаг цахилгаан скүтерийг Парист 2018 онд нэвтрүүлсэн боловч ямар ч хяналт, дүрэм журамгүйгээс болоод иргэд ихээр гомдол гаргаж, улмаар Парис 2020 онд операторуудын тоог гурав болгож бууруулсан байдаг.

Тухайн үед операторуудтай гурван жилийн гэрээ байгуулж, скүтеруудын хурдыг 20 км/цагаар хязгаарлаж, зориулалтын зогсоол байгуулахыг шаардсан аж. Эдгээр гэрээнүүд нь ирэх есдүгээр сард дуусах гэнэ.

Явцдаа операторууд хэрэглэгчдийг 18-аас дээш настай эсэхийг шалгах, замын хөдөлгөөний зөрчил гаргасан хүмүүсийг илрүүлэхийн тулд тээврийн хэрэгслийн улсын дугаартай болгох, зорчигчийн тоог хязгаарлах зэрэг нэмэлт зохицуулалтыг баталсан байдаг.

Эх сурвалж: Reuters

#онцолсон, #Парис, #Франц, #цахилгаан скүтер,