Даваа гарагт Малайзын парламент заавал цаазаар авах ялыг халах, бүх насаар хорих ялыг халах хууль эрх зүйн өргөн хүрээтэй шинэчлэлийг баталлаа.

Малайз улс анх 2018 онд цаазаар авах ялыг бүрмөсөн халахаа амласан цагаасаа хойш цаазаар авах ялын хэрэгжилтэд моратори тогтоогоод байсан юм.

Гэвч зарим намууд засгийн газарт улс төрийн дарамт шахалтад үзүүлсний улмаас жилийн дараа амлалтаа өөрчилж цаазын ялыг хэвээр үлдээхээр болсон. Ингэхдээ шүүхэд цаазаар авах ялын оронд өөр ял оногдуулах боломжийг нээлттэй үлдээсэн байдаг.

Тэгвэл шинээр батлагдсан нэмэлт, өөрчлөлтөд зааснаар цаазаар авах ялын оронд ташуурдах эсвэл 30-40 жилийн хорих ялыг оногдуулах боломжтой болсон байна.

Мөн галт зэвсгээр гал нээх эсвэл худалдаалах, хүн хулгайлах зэрэг хүний амь насанд халдаагүй зарим хүнд гэмт хэрэгт цаазын ялыг хасахаар болжээ.

Малайз улс цаазаар авах ялыг халж байгаа ч зүүн өмнөд Азийн зарим хөршүүд нь сүүлийн үед уг ялын хэрэглээгээ эрчимжүүлсэн байна. Тухайлбал, өнгөрсөн жил Сингапур улс хар тамхины хэргээр 11 хүнийг цаазалсан бол цэргийн эрхшээлд байгаа Мьянмар улс сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд анх удаагаа хунта-г эсэргүүцэгч дөрвөн тэмцэгчид цаазаар авах ял оноосон байна.

Харин Малайзын Хууль зүйн дэд сайд Рамкарпал Сингх цаазаар авах ялыг буцаах боломжгүй шийтгэл гэж нэрлээд, үр дүнгүй арга хэмжээ болохыг хүлээн зөвшөөрөв.

Тэрээр “Цаазын ял нь төлөвлөж байсан үр дүндээ хүрээгүй” гэж парламентын хэлэлцүүлгийн дараа мэдэгдсэн байна.

Малайзад хүн амины болон хар тамхины наймаа зэрэг 34 гэмт хэрэгт цаазын ял оногдуулдаг бөгөөд эдгээр хэргүүдийн 11-т нь заавал цаазаар авах ял оногдуулдаг байжээ.

Шинэ дүрмийн дагуу цаазаар авах ял эсвэл бүх насаар нь хорих ялаар шийтгүүлсэн 1,300 гаруй хүн шүүхэд хандаж, ялаа өөрчлүүлэх эрхтэй байна.

Эх сурвалж: Reuters

#Малайз, #цаазын ял, #шүүхийн шинэчлэл,