Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Аялал жуулчлалын салбарынхантай уулзаж байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Аялал жуулчлалын салбарынхантай уулзаж, тус салбарт тулгамдаж буй асуудлын талаар ярилцлаа.
Ерөнхий сайд “Уулзалтаар цар тахалд нэрвэгдсэн ч аялал жуулчлалын салбараа хэрхэн сэргээх, жуулчдыг хэрхэн татах, вакцинжуулсан иргэдэд хилээ нээх, олон улсын худалдаа гэрээ хэлэлцээр гэх мэт дипломат ажлыг илүү хөнгөвчлөх гээд олон зүйлийг ярилцаж, төлөвлөгөөг илүү тодорхой болгох болно” гэлээ.


Хариулах