Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Холбооны мөрдөх товчооны Денвер дэх салбар худалдааны төв, нисэх онгоцны буудлуудад байдаг олон нийтэд зориулсан “USB” станцуудыг хортой, тагнуулын программ түгээхэд ашиглаж байж болзошгүй гэж анхааруулсан байна.

Оронд нь өөрсдийн цэнэглэгч, “USB”-гээ ашиглан утсаа цэнэглэхийг тус агентлаг зөвлөжээ.

Мэргэжилтнүүд олон нийтийн газруудад байрлуулсан цэнэглэгч станцуудын аюулгүй байдлын асуудлыг олон жилийн өмнөөс хөндөж ирсэн.

Аюулгүй байдлын “Authentic8” фирмийн мэргэжилтэн Дрю Паик “Утсаа залгуур эсвэл цэнэглэгчтэй залгахад л таны төхөөрөмж халдвар авах бөгөөд ингэснээр таны бүх мэдээлэл алдагдах эрсдэлтэй” гэж 2017 онд анхааруулж байжээ.

Учир нь утас цэнэглэхэд ашигладаг “USB” залгуурыг утаснаас компьютер зэрэг бусад төхөөрөмж рүү өгөгдөл дамжуулахад ашигладаг.

Энэ нь хакерууд “USB” залгуурыг имэйл, мессеж, зураг, утасны дугаар зэрэг хувийн мэдээллүүдийг татаж авахад ашиглах боломжтой гэсэн үг юм.

Судлаачид энэ төрлийн халдлагыг 2021 оноос “juice jacking” гэж нэрлэдэг болсон байна.

Мягмар гарагт мөн АНУ-ын Холбооны Харилцаа Холбооны Комисс гэмт хэрэгтнүүд цэнэглэх станцуудад “USB” залгуураа зориудаар залгаж орхидог талаар анхааруулжээ.

Түүнчлэн хэрэглэгчийн утсыг түгжих эсвэл хувийн мэдээлэл, нууц үг зэргийг нь татаж авах зорилгоор халдвартай “USB” залгуурыг зориуд сурталчилгааны бэлэг болгон тараасан асуудал гарсныг мэдэгдэлдээ дурдсан байна.

Эх сурвалж: CNN

#онцолсон, #Холбооны мөрдөх товчоо, #USB, #утас,