Тайвань улс Хятадаас ирж буй аюул заналхийллийн эсрэг АНУ-аас 400 гаруй хуурай газраас харвадаг “Harpoon” пуужин худалдаж авахаар тохиролцсоныг “Bloomberg News” даваа гарагт эх сурвалжаас иш татан мэдээлжээ.
Дөрөвдүгээр сарын 7-нд Пентагон 1.17 тэрбум ам.долларын дүнтэй 400 ширхэг хөлөг онгоц эсэргүүцэх пуужингийн гэрээ байгуулсан тухайгаа мэдэгдсэн ч худалдан авагчийн нэрийг дурдаагүй юм. Мэдэгдэлд дурдсанаар 2029 оны гуравдугаар сар гэхэд үйлдвэрлэлээ дуусгах аж.
Тэгвэл “Bloomberg” уг гэрээний худалдан авагч талыг Тайвань болохыг мэдэгджээ.
Тайвань 2020 онд цэргийн шинэчлэлийнхээ хүрээнд “Boeing”-ийн үйлдвэрлэсэн хуурай газраас хөлөг онгоц эсэргүүцэх “Harpoon” пуужин худалдаж авахаар төлөвлөж байгаагаа мэдэгдэж байв.
“Bloomberg”-ийн АНУ-Тайваний бизнесийн зөвлөлийн Ерөнхийлөгч Руперт Хаммонд-Чэмберсээс иш татан мэдээлснээр АНУ-ын Тэнгисийн цэргийн агаарын системийн командлал Тайваний нэрийн өмнөөс “Boeing” компанитай байгуулсан гэрээгээр зөөврийн, хуурай газраас харвах боломжтой “Harpoon” пуужинг худалдан авах гэнэ. Тайвань өмнө нь хөлөг онгоцноос хөөргөдөг хувилбарыг нь худалдаж авч байжээ.
Энэ сарын эхээр АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин Маккарти Калифорнид Тайваний Ерөнхийлөгч Цай Ин Вэнийг хүлээн авч уулзан, Хятадаас ирж буй аюул заналхийлэл нэмэгдэж байгаа энэ үед Тайваньд зэвсэг нийлүүлэх ажлыг түргэтгэх шаардлагатайг онцолсон юм.
Эх сурвалж: Reuters