Пүрэв гарагт НАТО-ийн тэргүүн Йенс Столтенберг Орос бүрэн хэмжээний түрэмгийллээс хойш анх удаа Киевт айлчилж, цэргийн эвсэл Украиныг дэмжиж буйг харууллаа.
Столтенберг айлчлалынхаа эхэнд Украины зүүн хэсэгт тулалдаж байгаад амь үрэгдсэн цэргүүдийн дурсгалд цэцэг өргөж, нийслэлийн Гэгээн Майклын талбайд олзлогдсон Оросын хуягт машинуудтай танилцжээ.
Украины удирдагчид болон НАТО-ийн албан тушаалтнууд айлчлалын талаар мэдэгдэл хийгээгүй ч Столтенбергийг Ерөнхийлөгч Володимир Зеленьскийтэй хэлэлцээр хийнэ гэж таамаглаж байна.
НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын айлчлал тус холбоог дайсагнасан цэргийн блок гэж үзэж, Украины эвсэлд элсэх оролдлогыг эсэргүүцэж буй Оросыг бухимдуулав.
Пүрэв гарагт Кремль Украинд явуулж буй “тусгай цэргийн ажиллагаа”-ны нэг зорилго нь Украиныг НАТО-д элсэхээс урьдчилан сэргийлэх явдал гэдгийг дахин илэрхийлжээ.
“... эс тэгвээс энэ нь манай улсын аюулгүй байдалд ноцтой аюул учруулах болно” гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлсэн байна.
1991 онд ЗХУ-аас тусгаар тогтносон Украин нь өнгөрсөн есдүгээр сард Кремль Украины дөрвөн бүс нутгийг өөртөө нэгтгэсний дараа НАТО-д гишүүнээр элсэх өргөдлөө өгч байв.
НАТО-ийн батлан хамгаалахын удирдлагууд Германы Рамштайн агаарын баазад уулзаж, Украинд өгөх шинэ цэргийн хангамжийн асуудлыг хэлэлцэхээс нэг өдрийн өмнө Столтенбергийн айлчлал болж байна.
Эх сурвалж: Reuters

#Нато, #УКраин, #Йенс Столтенберг,