Илон Маскийн “SpaceX” компанийн “Starship” пуужин анхны нислэгийнхээ үеэр дэлбэрчээ.
Пуужин орон нутгийн цагаар пүрэв гарагийн өглөө Техас мужийн зүүн эргээс хөөрсөн бөгөөд нислэгээс 2-3 минутын дараа хяналтаас гарч, удалгүй дэлбэрсэн байна.
Гэсэн ч “SpaceX”-ийн инженерүүд пүрэв гарагийн нислэгийг амжилттай болсон гэж дүгнэжээ. Тэд дараагийн нислэгээс илүү сайн үр дүн харахын тулд энэ удаагийн туршилтаас асар их мэдээлэл цуглуулсан гэв.
Мөн Маск “SpaceX’-ийн хамт олон ‘Starship’-ийн сэтгэл хөдөлгөм туршилтыг эхлүүлсэнд баяр хүргэе! Хэдэн сарын дараа болох дараагийн туршилтын хөөргөлтөд хэрэгтэй маш их зүйлийг сурч авлаа” гэж “Twitter” хуудсандаа бичжээ.
Тэрээр туршилт болохын өмнө бага хүлээлттэй байсан. Туршилтын үеэр пуужин газраас хөөрч, мөн хөөргөх тавцангийн дэд бүтцийг сүйрүүлэхгүй байх нь “ялалт” байх болно гэж хэлж байв.
Түүний хэлснээр “Starship” АНУ-Мексикийн хил дээрх хөөргөх цогцолбороос амжилттай хөөрсөн ч хурдаа нэмж, улам өндөрт тэмүүлж, Мексикийн булан руу чиглэн нисэж байхад нь 33 хөдөлгүүрийнх нь зургаа нь унтарсан эсвэл шатсан байна.
Газраас хөөрснөөс гурван минутын дараа пуужингийн хоёр хэсэг салсан байх ёстой байсан ч холбогдсон хэвээр байсан бөгөөд энэ үед замаасаа хазайжээ.
Дөрвөн минутын дараа, “Starship” өндрөө алдаж, компьютерууд тээврийн хэрэгслийн нислэгийг зогсоох системийг (FTS) ажиллуулсны үр дүнд том дэлбэрэлт болсон байна.
“Starship”-ийн дээд хэсэг өмнө нь богино хугацаанд нисэж байсан боловч доод хурдасгуурын хамт анх удаа хөөргөсөн нь энэ юм. Харин “Super Heavy” гэж нэрлэгддэг энэхүү асар том хурдасгуурыг хоёрдугаар сард туршсан. Тухайн үед хөдөлгүүрүүдийн кластер нь хүчин чадлынхаа тал хувьд ч хүрч чадаагүй юм.
Энэ удаагийн туршилтаар пуужин Хавайгаас хойш хэдэн зуун километрийн зайд нисээд, Номхон далайн усанд унах ёстой байв.
Дэлбэрэлтийн дараа пуужингийн хоёр хэсгийг сэргээнэ гэсэн найдлага бага байгаа боловч урт хугацаандаа энэ нь “SpaceX”-ийн гол төлөвлөгөө юм. Өөрөөр хэлбэл дахин ашиглаж болдог пуужин бүтээх нь гол зорилго нь юм.
Эх сурвалж: BBC

#онцолсон, #SpaceX, #starship, #илон маск,