ДЭЛХИЙН МЭДЭЭ

АНУ-д цас их орж, цочир хүйтэрсний улмаас 47 хүн нас баржээ

АНУ-д цас их орж, цочир хүйтэрсний улмаас 47 хүн нас бараад байгааг “The Washington Post” мэдээлжээ. Тэр дундаа Техас мужид хамгийн их хохирол учирч, цаг агаарын байдлаас болж цахилгаан, дулааны хангамж тасалдаад буй. Цахилгаан дамжуулах сүлжээ хүйтний улмаас доголдож, байгалийн хий дамжуулах хоолой, цооног хөлджээ. Аврах албаныхны мэдээлснээс үзвэл тус мужид 30 хүн нас барсан бөгөөд хохирогчдын тоо нэмэгдэж ч магадгүй байгаа юм.

АНУ-ын газар нутгийн 70 орчим хувьд нь цас орж, эрс хүйтэрсэн нөхцөл байдалтай холбоотойгоор Ерөнхийлөгч Жо Байден мужийн захирагч нар, тэр дундаа Техас, Луизиана, Кентуккийн эрх баригчидтай уулзаж, ард иргэдэд тусламж үзүүлэх талаар хэлэлцжээ. Тэрбээр нэн тэргүүнд иргэдэд шаардлагатай тусламжийг үзүүлэх, цаашлаад дэд бүтэц, эрчим хүчний хангамжийн асуудлыг шийдэх талаар онцолсон байна.

Түүнээс гадна байдал хүндрээд байгаа Техас мужид хүнсний бүтээгдэхүүн хомсдож эхэллээ. Эрчим хүч тасалдсанаас мужийн олон дэлгүүр, хоолны газар хурдан муудах хүнс, бүтээгдэхүүнийг хаяхад хүрсэн бөгөөд бүтээгдэхүүнээ шинээр татан авахад хүндрэл учраад байгаатай энэ нь холбоотой.

Нийтийн хоолны газруудад цахилгаангүй, хүнсний бүтээгдэхүүнээ татаж аваагүй, ундны ус тасарч буй тул хаалгаа барихад хүрчээ. Мөн зам тээврийн асуудал ч хүндрэлтэй байгаа учир хоол, хүнсний бүтээгдэхүүний захиалга, хүргэлтийн үйлчилгээ ч зогсоод байна.

Эх сурвалж: The Washington Post

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet