Хиймэл оюун ухааны (AI) загалмайлсан эцэг гэгддэг Жеффри Хинтон энэ салбарын хүн төрөлхтөнд учруулж болох аюулын талаар анхаарууллаа.
Өдгөө 75 настай Хинтон “Google”-ээс гарч байгаагаа даваа гарагт зарласан бөгөөд бүтээсэн зүйлдээ харамсаж байгаагаа мэдэгдсэн юм.
Доктор Хинтоны гүнзгий сургалт (deep learning) болон мэдрэлийн сүлжээ (neural network)-ний талаарх анхдагч судалгаа нь “ChatGPT” зэрэг одоогийн хиймэл оюун ухааны системийг бий болгох замыг нээж өгсөн.
Тэрээр “BBC”-д өгсөн ярилцлагадаа хиймэл оюун ухаантай чатботуудын талаар “Яг одоо бидний харж байгаа зүйл бол ‘GPT-4’ нь хүнийг ерөнхий мэдлэгийнхээ хэмжээгээр гүйцэж байна. Эргэцүүлэх талаас нь авч үзвэл тийм ч сайн биш, гэхдээ аль хэдийн энгийн эргэцүүлэл хийж байгаа” гэж ярьжээ.
Хинтон цааш нь “Ахиц дэвшил гаргаж байгаа хурдыг нь харгалзан үзээд бид тэднийг хурдан сайжирна гэж бодож байна. Тиймээс бид үүнд санаа зовох хэрэгтэй. Одоогоор тэд биднээс илүү ухаантай биш ч тун удахгүй болох болно” гэж хэлсэн байна.
“New York Times” сонинд өгсөн ярилцлагадаа тэрээ хиймэл оюун ухаан нь олон ажлын байрыг устгаж, олон хүний хувьд “юу үнэн болохыг цаашид мэдэх боломжгүй” ертөнцийг бий болгох боломжтой гэдэгт санаа зовниж буйгаа илэрхийлжээ.
Хинтон мөн хиймэл оюун ухаан төсөөлж байснаас хамаагүй хурдацтай хөгжиж байгааг тэмдэглээд, “Энэ зүйл хүмүүсээс илүү ухаалаг болж чадна гэсэн санаанд цөөн хүн итгэдэг байсан. Ихэнх хүмүүс үүнийг хол байна гэж бодсон. Би ч мөн адил үүнийг 30-50 жилийн дараа юм уу, түүнээс ч цаана биелэх боломжтой байж магадгүй гэж бодсон. Харин одоо тэгж бодохоо больсон нь ойлгомжтой” гэж хэлжээ.
Түүний хэлснээр дижитал системийг биологийн системээс ялгадаг хамгийн том ялгаа нь олон хуулбартай байж болдог чанар нь юм. Эдгээр хуулбарууд нь тус тусдаа суралцаж эсвэл мэдээлэл боловсруулах боловч олж авсан мэдлэгээ хоорондоо хуваалцах боломжтой. Ингэснээр эдгээр чатботууд нь хүнээс илүү их мэдлэгтэй болж чадна.
Хинтон мөн ярилцлагадаа зарим хүмүүс хиймэл оюун ухааныг "муу зүйлд" ашиглахыг оролдож болох талаар дурджээ. Ийм тохиолдолд зарим аюул нь “маш аймшигтай” байж болно гэж анхааруулсан байна.
Тэрээр технологийн аварга “Google”-д арван жилийн турш хагас цагаар ажиллаж, хиймэл оюун ухааны хөгжүүлэлтийн чиглэлээр ахиц дэвшил гаргасан боловч уг технологи болон түүнийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэртээ харамсдаг аж.
“Google”-ээс гарах болсон шалтгаанаа Хинтон “хиймэл оюун ухааны эрсдэлийн талаар чөлөөтэй ярьж байхын тулд” гэж тайлбарлажээ.
Эх сурвалж: BBC

#Google, #хиймэл оюун ухаан, #Жеффри Хинтон,