Австралийн эрх баригчид цахилгаан тамхины хэрэглээнд хориг тавилаа. Тус улсад никотинтой тамхийг жороор олгох хатуу зохицуулалттай хэдий ч салбарын зохицуулалт тааруу байгаагаас хар зах зээл цэцэглэн хөгжиж байна.

Цахилгаан тамхи гэдэг нь ихэвчлэн никотин агуулсан шингэнийг халааж, уур болгон хувиргадаг төрлийн тамхийг хэлдэг. Эдгээрийг тамхинаас гарахад туслах бүтээгдэхүүн гэж олон нийт үздэг.

Гэвч Австралид цахилгаан тамхийг зугаа цэнгэлийн зорилгоор, ялангуяа залуучууд ихээр хэрэглэдэг болжээ.

Судалгаанаас харахад Австралийн 14-17 насны зургаан хүн тутмын нэг нь, 18-24 насны дөрвөн хүн тутмын нэг нь цахилгаан тамхи татдаг байна.

Тус улсын Эрүүл мэндийн сайд Марк Батлер шинээр тогтоосон хоригийг зарлахдаа уг бүтээгдэхүүний талаар “Өөр нэг донтуулагч бүтээгдэхүүнийг авч, гялалзсан савлагаанд боож, никотинд донтогчдын шинэ үеийг бий болгохын тулд чихэрлэг амт нэмсэн” гэж мэдэгдэв.

Цахилгаан тамхийг энгийн тамхинаас илүү аюулгүй гэж тодорхойлдог. Гэвч эрүүл мэндийн мэргэжилтнүүд үүнийг эрсдэлгүй биш гэж зөвлөдөг байна. Ийм тамхи нь ихэвчлэн химийн бодис агуулж байдаг тул тэдгээрийг хэрэглэх нь урт хугацааны үр дагавартай байж болно гэж үздэг аж.

Шинэчлэлийн хүрээнд нэг удаагийн цахилгаан тамхинд хориг тавьж, жороор олгодоггүй бүтээгдэхүүний импортыг хязгаарлахаар болсон байна.

Худалдаалахыг зөвшөөрсөн цахилгаан тамхийг хэрэглэхийн тулд эмчийн бичиг шаардлагатай бөгөөд эмийн бүтээгдэхүүн шиг савласан байх шаардлагатай. Мөн амт, өнгө, никотины агууламж болон бусад найрлагад хязгаарлалт тавих аж.

Энэхүү өөрчлөлт нь "цахилгаан тамхины дэгдэлтийг бууруулж, Австралийн шинэ үеийнхэнд түүх давтагдахаас сэргийлж чадна" гэж Хавдар судлалын зөвлөл үзэж байна.

Эх сурвалж: BBC

#Австрали, #цахилгаан тамхи,