Хятадын Ухань хотоос ковидын анхны дэгдэлтийн талаар мэдээлэл дамжуулж байсан Фанг Бин гурван жилийн дараа шоронгоос суллагджээ.
Фанг нь тахлын голомт болсон Ухань хотод болсон үйл явдлуудын талаарх бичлэгийг олон нийтэд хуваалцсаныхаа дараа алга болсон хэд хэдэн хүмүүсийн нэг юм.
Эх сурвалжийн хэлснээр 2020 оны хоёрдугаар сард сураггүй болсных нь дараа түүнийг Ухань хотод нууц шүүх хуралд оролцуулж, гурван жилийн хорих ялаар шийтгэсэн аж.
Тэрээр өнгөрсөн ням гарагт суллагдсан бөгөөд биеийн байдал нь сайн байгааг эх сурвалжууд хэлжээ.
Фангийн эмнэлгийн гадаа зогсоод таван минутын зайтай нийт найман цогцос тоолж буй бичлэг нь гадны ертөнцийн анхаарлыг татаж байв. Тухайн шөнө тэрээр баривчлагдсан ч суллагджээ. Харин дараа нь “Бүх ард түмэн босоцгоо. Засгийн эрхийг ард түмэнд буцааж өг” гэсэн гарчигтай бичлэг нийтэлсэн нь түүний хамгийн сүүлийн бичлэг байсан юм.
Тэрээр суллагдсан ч өөр нэг шүгэл үлээгчийн хувь заяанд идэвхтнүүд санаа зовниж байна. 39 настай хуульч асан Жанг Жан нь 2020 оны тавдугаар сард баривчлагдаж, 2020 оны арванхоёрдугаар сард дөрвөн жилийн ял авчээ.
Фангийн нэгэн адил тэр ч мөн адил "хэрүүл маргаан үүсгэсэн, үймээн дэгдээсэн" хэргээр шийтгэгдсэн байна. Өөр хоёр иргэний сурвалжлагч Чен Цюши, Ли Зехуа нар 2020 оны хоёрдугаар сард Ухань хотоос алга болсон ч хэдэн сарын дараа суллагджээ.
Эдгээр хүмүүсийн олон нийтийн сүлжээнд хуваалцсан дүрс бичлэгүүд нь 2020 оны эхний саруудад Ухань хотын нөхцөл байдал ямар байсныг харуулсан ховорхон баримтуудын нэг юм. Тухайн үед тохиолдлын тоо нэмэгдэж, хөл хорио хүчин төгөлдөр болсон байсан ч албан ёсны мэдээлэл хомс хэвээр байв.
Хэдэн жил үргэлжилсэн хөл хорио, ковидын хатуу дүрмүүдийн эцэст 2022 оны сүүлээр Хятадын эрх баригчид ковидын эсрэг ажилдаа цэг тавьсан нь шинээр давлагаа өдөөсөн билээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр цар тахал эхэлснээс хойш Хятадад 120,000 хүн нас барсан бол тэдгээрийн бараг тал нь 2022 оны арванхоёрдугаар сарын 8-аас 2023 оны нэгдүгээр сарын 12-ны хооронд бүртгэгдсэн байна. Гэвч бодит тоог нь үүнээс өндөр байх магадлалтай гэж мэргэжилтнүүд үздэг.
Эх сурвалж: BBC

#КОВИД-19, #Ухань, #ХЯтад, #Фанг Бин, #шүгэл үлээгч,