Завхан аймагт Тэлмэн суманд нэгэн иргэн шонгийн модноос гавлагдсан байгаа бичлэг нийгмийн сүлжээнд тарж, "Хүйтний улиралд хүний эрхийг ноцтой зөрчиж байна" гэдэг шүүмжлэл дагуулаад байна.
Тэгвэл Завхан аймгийн цагдаагийн газраас тус үйл явдалд тайлбар хийжээ.
Уг тайлбарт "2022 оны гуравдугаар сарын 19-ний өдрийн 13.51 цагт Завхан аймгийн Тэлмэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны багш Ц-ээс “Дотуур байранд согтуу хүн орж ирээд хүүхдээ хөдөө гэр рүүгээ авч явна гээд хэрүүл маргаан үүсгээд байна” гэх дуудлага, мэдээлэл ирүүлснийг тус сумын хэсгийн төлөөлөгч, хэсгийн цагдаагийн хамтаар хүлээн авч холбогдох шалгалтын ажиллагааг хийхэд тус сумын Баян-Айраг багт оршин суух иргэн М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мотоцикль жолоодсон болох нь тогтоогдсон.
Цагдаагийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаа /байр/-д байрлуулж, зөрчил гаргасан иргэнд нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэсэн байна.
Энэхүү журмыг хэрэглэхдээ хүний эрхийг зөрчиж хасах хэмд гадаа иргэнийг гавласан асуудалд Аймгийн цагдаагийн газраас тухайн иргэнээс хүлцэл өчиж байна" хэмээжээ.

#Завхан аймаг, #орон нутаг, #тэлмэн сум, #цагдаа,