Даваа гарагт Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков телевизэд ярилцлага өгөхдөө Орос улсын оршин тогтнолд заналхийлсэн тохиолдолд л цөмийн зэвсэг ашиглах болно гэж мэдэгджээ.

“Мэдээжийн хэрэг (Украин дахь) ажиллагааны ямар ч үр дүн цөмийн зэвсэг ашиглах шалтгаан болохгүй. Аюулгүй байдлын үзэл баримтлалд манай улсад улс оршин тогтнох аюул заналхийлсэн үед л ашиглаж болно гэж маш тодорхой заасан байдаг, бид эх орныхоо оршин тогтнох аюулыг арилгахын тулд зэвсгийг ашиглах болно” гэж хэлжээ.

Түүнээс Украины мөргөлдөөнд гуравдагч этгээд оролцвол Оросын Ерөнхийлөгч Владимир Путин цөмийн зэвсэг хэрэглэнэ гэж хэлсэн нь биелэх боломжтой эсэх талаар асуухад Песков “үгүй” гэж хариулсан ч “Бүү хөндлөнгөөс оролц, хэрвээ та саад болбол бид үүнээс урьдчилан сэргийлэх, хөндлөнгөөс оролцох гэж байгаа бүх хүмүүсийг шийтгэх бүрэн боломжтой” гэж хатуу анхааруулжээ.

Түүнчлэн саяхан АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены Оросын удирдагч Владимир Путины талаар хэлсэн үгний тухайд “Юуны өмнө, энэ бол хувийн доромжлол бөгөөд улс төрийн удирдагч, ялангуяа дэлхийн хамгийн агуу улс болох АНУ-ын улс төрийн удирдагчийн үг хэллэгт хувийн доромжлол багтсан гэхэд төсөөлөхийн аргагүй юм. Бид үүнд маш их харамсаж байна. Путин Оросын төрийн эрх барих ёсгүй, эсвэл байх ёстой гэсэн түүний мэдэгдлийг мэдээж хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хэн нь Оросын ерөнхийлөгч болох, хэн нь Оросын ерөнхийлөгч гэдгийг АНУ-ын ерөнхийлөгч шийдэхгүй, Оросын ард түмэн сонгуулиар шийддэг” гэж хэлэв.

Тэрээр барууны орнууд Оросын эсрэг эдийн засгийн дайн зарласан гэж хэлээд “Бид бүрэн дайны үе шатанд шилжсэн. Баруун Европын орнууд, АНУ, Канад, Австрали улсууд худалдаа, эдийн засаг, өмч хөрөнгөө хураан авах, хөрөнгө санхүүг маань хураах, санхүүгийн харилцаагаа боогдуулах зэргээр бидний эсрэг дайныг удирдаж байна. Бид шинэ бодит байдалд өөрсдийгөө дасгах ёстой. Харамсалтай нь эдгээр нөхцөл байдал нэлээд эвгүй байна” гэж хэлжээ.

Эх сурвалж: Reuters

#Кремль, #ОХУ, #УКраин, #Украины дайн,