АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден шатахууны өндөр үнийг бууруулахын тулд Америкын нөөцөөс их хэмжээгээр газрын тос гаргахыг тушаав. Зургаан сарын хугацаанд 180 сая баррель газрын тос гаргах шийдвэрт хүрсэн нь 1974 онд нөөцийг бий болгосноос хойш хамгийн их хэмжээгээр газрын тос гаргаж байгаа явдал юм.
Украины дайны улмаас үүссэн нийлүүлэлтийн хямралыг бууруулах зорилготой энэхүү арга хэмжээний тухай мэдээлсний дараа АНУ-ын нефтийн зах зээл дэх “West Texas Intermediate” долоон хувиар буурч, баррель нь 100 орчим доллар болсон бол Брент маркийн нефтийн үнэ 5.4 хувиар буурч, 107 орчим долларт хүрчээ.
Гэхдээ өдөрт ойролцоогоор нэг сая баррель нефть гаргасан ч эрчим хүчний хямралыг бүрэн арилгах боломжгүй гэж шинжээчид үзэж байна.
Байден АНУ-ын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх цаашдын арга хэмжээг авахаа амлаж, дээрх алхам нь оны эцэст дотоодын үйлдвэрлэл нэмэгдэх хүртэл “гүүр болно” гэж мэдэгдэв.
Тэрээр аж ахуйн нэгжүүд засгийн газраас түрээсэлсэн газартаа нефтийн цооногийг ашиглахгүй бол нэмэлт төлбөр төлөхийг, мөн эрчим хүчний ногоон эх үүсвэрийг түргэсгэхийн тулд хөрөнгө оруулалт хийхийг уриалав.
“Capital Economics”-ийн түүхий эдийн эдийн засагч Эдвард Гарднер “Нөөцөөс гаргах нь богино хугацаанд үнийг барихад тустай ч, үнийг тогтвортой бууруулахын тулд дэлхий дахинд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх шаардлагатай” гэж үзэж байна.
Гэсэн ч томоохон үйлдвэрлэгч улс орнуудын ихэнх нь одоо бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа ба гарцаа нэмэгдүүлэх бодолгүй байсаар байна.
Байден нөөцийг суллах тал дээр барууны орнуудтай хамтран ажиллаж байгаагаа хэлээд бусад улс орнууд дахин 30-50 сая баррелийг нөөцөөсөө гаргана гэж найдаж байгаагаа хэлжээ. Одоогоор Их Британи, Франц, Герман, Япон зэрэг улсууд газрын тосны нөөцөө чөлөөлөх эсэх нь тодорхойгүй байна.
Эх сурвалж: BBC