“Forbes” сэтгүүлээс гаргадаг дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн үнэлгээний дагуу “Tesla” болон “SpaceX”-ийн гүйцэтгэх захирлын хөрөнгө 300 тэрбум долларт хүрчээ.
Энэ нь Элон Маск 100 тэрбум гаруй долларын хөрөнгөөр “Amazon”-ы үүсгэн байгуулагч Жефф Безосыг гүйцсэн гэсэн үг юм.
Түүнчлэн Маскын хөрөнгө 1941 онд 11 настай байхдаа хөрөнгө оруулалт хийж эхэлсэн домогт хөрөнгө оруулагч, “Berkshire Hathaway” компанийн гүйцэтгэх захирал Уоррен Баффетаас хоёр дахин илүү болжээ. 91 настай Баффетын цэвэр хөрөнгө 125 тэрбум доллартой тэнцэж байна.
Маскын хөрөнгө мөн “Microsoft” компанийн гүйцэтгэх захирал асан Билл Гэйтс (136 тэрбум доллар) болон Стив Балмер (100 тэрбум доллар) нарын хөрөнгийг нийлүүлснээс ч илүү юм.
Мөн Маскын хөрөнгө Өмнөд Африкийн дотоодын нийт бүтээгдэхүүнээс ердөө 35 тэрбум доллароор бага бол Колумб, Финланд, Пакистан, Чили, Португалийн ДНБ-ээс давсан байна.
Эх сурвалж: CNN

Эрдэнэт-Овоо:
USD | 3557