Шанхай хотын дээгүүр нисгэгчгүй онгоц хөөргөж, хорио цээрийн дэглэмд байгаа оршин суугчдад ковидын тусгаарлалтын удирдамжийг сануулж байна.
Тус хотын нэгэн орон сууцны хороололд оршин суугчид тагтан дээрээ гарч хатуу хөл хориог эсэргүүцэн дуу дуулсны дараа улаан гэрэл анивчуулсан нисгэгчгүй онгоц тэдний дээгүүр эргэлдэж “Жютин хотын оршин суугчид аа! Цар тахлын үед бид та бүхнийг Ковид-19-ийн хязгаарлалт болон холбогдох удирдамжийг чанд дагаж мөрдөхийг хүсэж байна. Та бүхэн эрх чөлөөтэй болох хүсэл эрмэлзлээ хянана уу. Ковид-19 халдвар тархах эрсдэлийг нэмэгдүүлэх тул цонхоо онгойлгох, эсвэл дуулахыг хориглож байна” хэмээн анхааруулсан байна. Энэ тухай дүрс бичлэгийг нэгэн оршин суугч “Twitter”-т нийтэлжээ.
Өөр олон нисгэгчгүй онгоцнууд Шанхайн бусад дүүргүүдийн дээгүүр нисэж оршин суугчдад тусгаарлалтын дүрмүүдийг танилцуулж, нүүрний маск зүүж, гадуур гарахгүй байхыг сануулж байгаа бөгөөд дүрс бичлэгүүд “Twitter” болон “Weibo” платформууд дээр тавигджээ.
Шанхайд нисгэгчгүй онгоцноос гадна хотын хоосон гудамжнуудаар чанга яригчаар тоноглогдсон робот ноход мөн Ковид-19-ийн тусгаарлалтын удирдамжийг танилцуулж байна.
Робот ноход “Халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, гэр орноо агааржуулаарай. Шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тахал өвчнөөс урьдчилан сэргийлээрэй” гэх зэрэг заавруудыг дамжуулдаг байна.
Шанхай одоогоор Ковид-19 тохиолдлын огцом өсөлттэй тэмцэж байгаа бөгөөд үүний улмаас 26 сая хүн амтай тус хотын бүх оршин суугчдыг вирусийн шинжилгээнд хамруулж, хатуу хөл хорио тогтоогоод байгаа юм.
“South China Morning Post”-ын мэдээлснээр олон нийтийг хамарсан шинжилгээний тусламжтайгаар гуравдугаар сарын нэгнээс хойш 94,000 гаруй халдварын тохиолдлыг тус хотоос илрүүлжээ.
Эх сурвалж: Insider

#вакцин, #Коронавирус, #Шанхай,