Микрочипийг анх 1998 онд хүнд суулгаж байсан боловч зөвхөн сүүлийн 10 жилийн хугацаанд энэ технологийг арилжааны зориулалтаар ашиглах боломжтой болжээ.

Өнгөрсөн жил Британи-Польшийн хамтарсан “Walletmor” фирм биед суулгах боломжтой төлбөрийн чипийг худалдаанд гаргасан анхны компани болсон байна.

Үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Войтек Папротагийн хэлснээр суулгацыг зайнаас уншдаг (контаклэсс) төлбөрийн хэрэгслийг зөвшөөрсөн бүх газарт ашиглах боломжтой байна.

“Walletmor” суулгацуудадаа “NFC” буюу ухаалаг гар утсанд байдаг зайнаас унших төлбөрийн системийн технологийг ашигладаг бөгөөд суулгац нь нэг граммаас бага жинтэй, цагаан будааны ширхэгээс арай том хэмжээтэй, бичил чип болон хуванцартай төстэй байгалийн гаралтай материал болох био полимерээр бүрхсэн жижиг антенаас бүрддэг байна.

Суулгац нь бүрэн аюулгүй, зохицуулалтын зөвшөөрөлтэй, суулгасны дараа шууд ажилладаг ба суулгасан газраасаа хөдөлдөггүй. Мөн батарей болон бусад тэжээлийн эх үүсвэр шаарддаггүй гэв.

Тус компани одоогоор 500 гаруй чип зараад байгаа аж.

2021 онд Их Британи болон Европын Холбооны 4000 гаруй хүний ​​дунд явуулсан судалгаагаар 51 хувь нь биед суулгадаг чипийг шууд эсэргүүцээгүй бөгөөд бодолцож үзнэ гэж хариулсан ч аюулгүй байдлын асуудал судалгаанд оролцогчдын санааг зовоосон гол асуудал хэвээр байжээ.

Харин чип үйлдвэрлэгчид аюулгүй байдалд санаа зовох шаардлагагүй гэж хэлж байна.

Чип суулгац нь хүмүүсийн өдөр тутам хэрэглэдэг хаалга онгойлгодог карт, нийтийн тээврийн карт, эсвэл зайнаас уншдаг төлбөрийн карттай ижил технологитой бөгөөд унших зай нь хязгаартай, зөвхөн тохирох төхөөрөмжийн цахилгаан соронзон орон дотор ажилладаг байна. Өөрөөр хэлбэл, байршил хянах боломжтой гэдэгт санаа зовохгүй зүйлгүй.

Гэсэн ч суулгацууд ирээдүйд улам боловсронгуй болж, өргөн хүрээнд хувийн мэдээлэл агуулдаг болж болох бөгөөд эргээд энэ нь найдвартай эсэх, хэн нэгнийг тагнах хэрэгсэл болж болзошгүй гэдгийг үгүйсгэх аргагүй гэж зарим мэргэжилтнүүд анхааруулдаг байна.

Эх сурвалж: BBC

#бичил чип, #чип,