АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, АН-ын ЕНБД Ч.Өнөрбаяр, Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл, АН-ын сонгогдсон дарга М.Тулгат болон Ардчилсан намын нийт удирдлагууд Үнэ тогтворжуулах хуулийн төсөл, Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаас гарсан АН-ын Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг баталсан 12-р тогтоол болон бусад асуудлаар мэдээлэл хийлээ.

Гэрэл зургийг MPA.mn

Энэ үеэр Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл "Манай нам, улс орон маш хүнд сорилттой тулгарч байна. Өчигдөр Ерөнхийлөгч асан Х.Баттулга Улсын дээд шүүхэд намын даргаар бүртгүүлэх өргөдлөө өглөө. Тэрбээр шүүхийн байгууллагыг зүгээр бүртгэлийн байгууллага гэж хэллээ. Шүүх бие даасан институт гэдгийг ойлгохгүй байна гэж харахгүй байна. Ерөнхийлөгч байхдаа ч ингэж л үздэг байж.

Путины Украин руу хийсэн дайн бол ардчилал руу түрэмгийлсэн дайн гэж харж байгаа. Мөн ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд АН руу дайрч, Монголыг Украин хоёр гэж үзсэн. Үүнтэй зэрэгцээд Х.Баттулга АН руу дайрсан. Х.Баттулга Монгол Улсыг Беларусь шиг болгох гэж байна. Тэр өнөөдөр Монголын ардчилалыг бусниулах гэж байна" гэсэн юм.

#live, #ан, #Х.Баттулга, #Э.Бат-Үүл,