ИРГЭНИЙ ӨНЦӨГ
via Н. Мэндээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампийн томилсон элчин сайд Клеческийн оронд Жозеп Байден шинэ хүн санал болгож удахгүй томилон ирүүлэх нь тодорхой болжээ. Шинэ хүний томилгоо сонирхолтой санагдаж байна. Цагаач хятад гаралтай АНУ-ын иргэн. Манай мояа нарын цөсийг нилээн хөөргөх нь тодорхой. Өмнө элчин сайд Клеческий монгол зан заншил уламжлалыг нилээн хүндэлдэг хүн байсан. Шинэ ирсэн сайд монгол дээл өмсөөд явах болов уу, харж л байя. Мөн элчин сайдын хэмжээний алба хашиж байсан туршлага байхгүй залуухан хүн ирэх нь. Тэр голдуу хэвлэл мэдээлэл (пи ар) талдаа ажиллаж байгаа, ажиллаж байсан туршлагатай нэгэн юм байна.
Өмнөх элчин сайд нь орос талдаа илүү ажиллаж байсан хүн (Трампийн бодлого тийм байв) байсан нь сонирхолтой бол энэ хүн шууд хятад гаралтай, АНУ-н Бээжин дэх элчин сайдын яаманд хүртэл ажиллаж байсан сонирхолтой намтартай.
Ричард Ли Буанган нь Гадаад харилцааны албаны ахлах ажилтан, Сайд-зөвлөх зэрэгтэй. Өдгөө Төрийн департаментын Олон нийттэй харилцах товчооны Ерөнхий нарийн бичгийн даргын туслах нарийн бичгийн даргаар ажилладаг.
Үүнээс өмнө тэрбээр Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн товчооны дэд нарийн бичгийн даргын туслах, Төрийн нарийн бичгийн даргын туслахаар ажиллаж байжээ.
Израиль улсын Иерусалим дахь Олон нийттэй харилцах албаны дарга, дараа нь БНХАУ-ын Бээжин хот дахь АНУ-ын ЭСЯ-ны хэвлэлийн дэд атташе, хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан туршлагатай аж.
Ричард Ли Буанган Техас мужийн Остин дахь Сент Эдвардын их сургуульд бакалаврын зэрэг хамгаалсан. Тэрбээр мандарин-хятад, франц, испани хэлээр ярьдаг гэнэ.
Одоо байгаа элчин сайд Клечески 2013-2015 онд Казахстаны Астана хот дахь АНУ-ын Элчин сайдын яамны дэд тэргүүнээр ажиллаж, ОХУ, Ирак, Швейцарь, Польш зэрэг улсуудад гадаадад томилолтоор ажилласан. Өмнөх албан тушаалд 2009-2010 онд Иракийн Дивания дахь мужийн сэргээн босголтын багийн ахлагч, 2007-2009 онд Швейцарийн Женев дэх АНУ-ын Төлөөлөгчийн газрын Улс төрийн зөвлөхөөр ажиллаж байсан. Цагаан ордон дахь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга. Тэрээр мөн 2003-2006 онд ОХУ-д суугаа АНУ-ын ЭСЯ-ны Улс төрийн дотоод албаны дарга, түүнээс өмнө 2003 оноос ОХУ-ын Санкт-Петербург хот дахь АНУ-ын Консулын газрын дэд даргаар 2000 онд ажиллаж байсан. Мөн дараах албан тушаалуудыг хашиж байсан: Ахлах. 1999-2000 онд Үйл ажиллагааны төвийн ажилтан, 1996-1999 онд Филиппин улсын Манила дахь АНУ-ын Элчин сайдын яаманд улс төрийн ажилтнаар, 1992-1995 онд Польш улсын Краков дахь АНУ-ын Консулын газарт Улс төр/эдийн засгийн ажилтнаар тус тус ажиллаж байсан. Үүнээс өмнө тэрээр НАТО-гийн гишүүнээр ажиллаж байсан. 1990-1992 онд Ширээний ажилтан, 1989-1990 онд Цөмийн эрсдэлийг бууруулах төвийн гишүүнээр ажилласан.
2018 оны 8-р сарын 13-нд Ерөнхийлөгч Дональд Трамп Клеческийг АНУ-аас Монгол Улсад суух дараагийн Элчин сайдаар томилох хүсэлтэй байгаагаа мэдэгдэж, 2019 оны 1-р сарын 2-нд АНУ-с баталгаажуулсан. Тэрээр 2019 оны хоёрдугаар сарын 22-нд итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж байжээ.

#иргэний өнцөг, #Ричард Ли Буанган,