Эрээн боомтоор Монгол Улс руу экспортолж буй бараанд Эрээн хотын Худалдааг дэмжих групп БНХАУ-ын барааны "Гарал үүслийн гэрчилгээ"-г олгодог аж. Таны импортолж буй бараа нь "Гарал үүслийн гэрчилгээ", эсхүл гарал үүслийг нотлох бичиг баримттай тохиолдолд Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд заасны дагуу "Гаалийн нэн тааламжтай тариф" буюу ихэнхи барааны хувьд (гааль, НӨАТ) 15.5%-ийн татварыг ногдуулна.

Харин "Гарал үүслийн гэрчилгээ" болон гарал үүслийг нотлох бичиг баримт байхгүй тохиолдолд хуульд заасны дагуу ердийн тариф (2 дахин их) ногдуулах бөгөөд ихэнх барааны хувьд таны төлөх нийт татвар (гааль, НӨАТ) 21%-иар ногдуулдаг аж.

Иймд иргэд хилээр нэвтрүүлж буй барааны "Гарал үүслийн гэрчилгээ"-г барааг дагалдуулан чингэлэгт эсвэл тус газрын цахим хаягаар ирүүлэх, ирүүлээгүй тохиолдолд хуулийн хугацаанд (45 хоногийн дотор) нөхөн ирүүлэх талаар бараа илгээгч нараас шаардахыг Замын-Үүд дэх Гаалийн газраас зөвлөж байна.

#онцолсон, #Замын-Үүд дэх Гаалийн газар,