Тав дахь долоо хоногтоо хөл хорионд түгжигдээд байгаа ч Шанхай хотод ковидын тархалт буурахгүй байгааг харгалзан эрх баригчид хязгаарлалтын арга хэмжээг чангатгахаар болсноо мэдэгдэв.

Үүнд халдвар авсан хүмүүсийг гадагш гарахгүйн тулд хаалганд нь электрон дохиолол суурилуулах, гэрийг нь ариутгах зорилгоор хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх зэрэг арга хэмжээнүүд багтжээ.

Албаны хүмүүс халдвар авсан бүх өвчтөнүүд болон ойрын хавьтал болсон хүмүүсийг засгийн газрын төвлөрсөн тусгаарлалтын төвд шилжүүлнэ гэж дахин анхааруулав.

Хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн газруудад ариутгал халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг эрчимжүүлэх бөгөөд зарим оршин суугчид, тэр дундаа халдваргүй хүмүүсийг хүртэл түр хугацаагаар нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүй гэж мэдэгджээ.

Албан ёсны мэдэгдлээс өмнө, энэ долоо хоногийн эхээр эрх баригчид барилгуудыг халдваргүйжүүлэхийн тулд Бэйцай болон Пингвангийн олон зуун оршин суугчдыг гэрээс нь албадан нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авсан байна.

Оршин суугчдыг эд зүйлсээ баглаж, хувцасны шүүгээ болон үүднийхээ хаалгыг онгорхой орхиж, тэжээвэр амьтдаа үлдээхийг шаарджээ. Шөнийн цагаар цүнхээ барин дугаарлаж буй хүмүүсийн зураг олон нийтийн сүлжээгээр цацагдсан ба өргөн цар хүрээтэй арга хэмжээ болсныг харуулав.

Шанхай хотын түгжигдсэн хэсгүүдийн зарим нь хүнсний хомсдолд орсноос болж зөвхөн засгийн газрын хүнсний ногоо, мах, өндөгний хангамжид найдахаас өөр аргагүй болжээ. Хөл хориог өргөжүүлснээр хүргэлтийн үйлчилгээ, хүнсний дэлгүүрийн вебсайтууд, тэр ч байтугай засгийн газрын хангамжийн түгээлтийг сааталд оруулсан байна.

25 сая хүнтэй Шанхай хотод гуравдугаар сарын сүүлээр дэгдэж эхэлсэн ковидын давлагааны үеэр 400,000 гаруй тохиолдол бүртгэгдэж, 36 хүн нас баржээ. Хятадын албаныхны мэдээлснээр бараг бүх тохиолдлууд өндөр настан, вакцинд хамрагдаагүй эсвэл эрүүл мэндийн асуудалтай хүмүүстэй холбоотой байна.

Эх сурвалж: BBC

#Коронавирус, #Шанхай хот,