Хятадын нийслэл Бээжин хотод ковидын халдвар долоо хоногийн турш далд байдлаар тархсан бөгөөд цаашид илүү олон тохиолдол илэрч магадгүй гэж эрх баригчид өнгөрсөн амралтын өдрүүдэд анхааруулжээ.

Бизнесийн гол дүүрэг буюу олон элчин сайдын яамд болон гадаадын бизнесийн байгууллагууд байрладаг Чаоян дүүрэгт ажиллаж, амьдардаг бүх хүмүүсийг хамарсан шинжилгээний кампанит ажил даваа гарагаас эхэлсэн бөгөөд нийт гурван удаа шинжилгээнд хамрагдах ёстой аж. Баасан гарагаас хойш Бээжинд бүртгэгдсэн ковидын 42 шинэ тохиолдлын ихэнхийг тус дүүрэгт илэрсэн байна.

Мөн Бээжин хотод 10 орчим орон сууцны барилгуудыг бүхэлд нь тусгаарлажээ. Ихэнх сургуулиуд нээлттэй хэвээр байгаа ч Чаоянг дүүрэг дэх урлаг, спорт, сургалтын газар зэрэг олон хүн цуглардаг үйл ажиллагаануудыг зогсоохыг тушаасан байна.

Дүүргийн урд хэсэгт байрлах метроны нэг зогсоол, мөн ойр орчмын бүх ресторан, үзвэр үйлчилгээний газар, биеийн тамирын заал, чухал бус бизнесүүд даваа гарагийн өглөөнөөс эхлэн хаагдаж, орон нутгийн эрх баригчид хязгаарлалтанд орсон бүсийн оршин суугчдыг гэрээсээ ажиллаж, шаардлагагүй бол гадагш гарахгүй байхыг тушаажээ.

Бээжин гэлтгүй эх газрын Хятад улс 2020 оны эхэн үеэс хойших хамгийн хүнд ковидын дэгдэлттэй тэмцэж байна. Тус улс вирусийн дэгдэлтийг хумихын тулд яаралтай хөл хорио, тусгаарлалт, шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах зэргээр хатуу бодлогыг баримталсаар байгаа ч вирусийн тархалтыг зогсоож чадахгүй байна.

Хятадын хамгийн том хот болох 25 сая хүн амтай Шанхай хотын ихэнх хэсэг удаан хугацаагаар хөл хорионд байгаа бөгөөд баасан гарагаас хойш ковидын улмаас 100 гаруй хүн нас барсан тухай мэдээлэв.

Улсын хэмжээнд Шанхай хотод ковидын хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн бөгөөд ням гарагт шинж тэмдэг илэрсэн 2,400 гаруй, шинж тэмдэггүй 16,900 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна.

Удаан хугацаанд үргэлжилсэн хөл хорионы улмаас Шанхай хотын зарим бүсийн иргэд хүнсний хомсдолд орсон тухайгаа олон нийтийн хэрэгсэлд нийтэлж байгаа бол Бээжингийн иргэд хүнсний хомсдолд орохгүйн тулд их хэмжээний худалдан авалт хийж, хангамжаа нөөцөлж эхэлжээ.

Эх сурвалж: CNBC

#онцолсон, #бээжин, #Коронавирус,