Оросын эрчим хүчний “Газпром” компани лхагва гарагаас эхлэн Польш, Болгарт улс руу хий дамжуулахаа зогсооно гэж мэдэгджээ.

“Газпром”-оос Польшийн төрийн байгалийн хийн “PGNiG” компанид ирүүлсэн мэдээллээр бүх хийн нийлүүлэлтийг төв Европын цагаар өглөөний 08:00 цагт зогсооно гэсэн байна. Мөн Болгарын Эрчим хүчний яам лхагва гарагаас эхлэн нийлүүлэлтийг зогсоох талаар мэдэгдэл хүлээн авснаа баталлаа.

Орос улс “найрсаг бус” орнууд хийн төлбөрөө рублиэр төлөх ёстой, эс бөгөөс нийлүүлэлтээ хязгаарлана гэж мэдэгдэж байв. Харин эдгээр улсууд Оросын төлбөрийн саналд татгалзсан хариу өгсөн байна.

“PGNiG” хийн импортынхоо дийлэнх хэсгийг “Газпром”-оос авдаг бөгөөд энэ оны эхний улиралд импортынхоо 53 хувийг Оросын компаниас худалдаж авчээ. Тус компани “Газпром”-ыг гэрээгээ зөрчсөн гэж үзэж байгаа ба хийн урсгалыг сэргээх тал дээр арга хэмжээ авна гэж мэдэгдэв.

Энэ мэдээллийн дараа Польшийн цаг уурын яамны сайд Анна Москва тус улсын эрчим хүчний хангамж найдвартай, нөөцөөс хий татах шаардлагагүй, хэрэглэгчдэд хүргэх хийг хасахгүй гэж мэдэгдэв.

Польшийн Гадаад хэргийн дэд сайд Марчин Пржыдач Орос улс байгалийн хийн экспортоо хязгаарлаж магадгүй гэдэгт бэлтгэлтэй байсан ба нийлүүлэлтээ төрөлжүүлэх замаар арга хэмжээ авч байсан тул “үүнийг даван туулж чадна гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Польш улсын “Газпром”-той байгуулсан урт хугацааны нийлүүлэлтийн гэрээ энэ оны эцэс гэхэд дуусах ба энэ үед Оросын байгалийн хийн импортыг зогсоохоор төлөвлөж байсан. “PGNiG”-ийн мэдээлснээр газар доорх хийн агуулах бараг 80 хувийн дүүргэллтэй бөгөөд зун ойртож байгаа тул хэрэглээ багассан гэдгийг онцолжээ.

Мөн тавдугаар сарын нэгэнд Литваас хий дамжуулах шинэ хоолой нээгдэх бөгөөд Польш улс Литвийн терминалаас шингэрүүлсэн байгалийн хий (LNG) авах боломжтой болох юм.

Түүнчлэн “Балтын хоолой” гэгддэг Норвеги улсаас хий нийлүүлэх шинэ хоолой аравдугаар сард ашиглалтад орно. Энэ нь оны эцэс гэхэд бүрэн хүчин чадлаараа ажиллах ёстой бөгөөд Оросын бүх нийлүүлэлтийг орлох боломжтой байна.

Хийн хангамжийнхаа 90 гаруй хувийг “Газпром”-оос хангадаг Болгар улс өөр эх үүсвэр хайх арга хэмжээ авсан ба одоогоор хийн хэрэглээнд хязгаарлалт тогтоох шаардлагагүй гэж мэдэгдэв.

Мөн тус улсын Эрчим хүчний яам “Газпром”-той байгуулсан одоогийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, шаардлагатай бүх төлбөрийг хийсэн гэж мэдэгдсэн байна. Түүнчлэн Оросын санал болгож буй төлбөрийн шинэ систем нь одоогийн гэрээг зөрчсөн гэдгийг тэмдэглэв.

Эх сурвалж: BBC

#байгалийн хий, #ОРос, #ОХУ, #Украины дайн,