Мягмар гарагт Бээжин хотын эрх баригчид Шанхай хотыг хаасан шиг ковидын томоохон дэгдэлтээс урьдчилан сэргийлэхийн тулд хүчин чармайлтаа эрчимжүүлж, хөл хорио тогтоосон дүүргүүдийг төмөр хашаагаар хашжээ.
Даваа гарагт Бээжингийн Чаоянг дүүргийн хүн амыг шинжилгээнд хамруулах тухай анхны мэдэгдэл гарсны дараа тус хотын иргэд сандралд орж, хүнсний бүтээгдэхүүн болон бусад хэрэгцээт барааны худалдан авалт нэмэгдсэн.
Үүнээс хойш хөл хорионы хүрээг өргөжүүлж, одоо хотын 16 дүүргийн 11 дүүрэгт нийт 20 сая орчим хүнийг хамарсан шинжилгээний ажил өрнөж байна.
Сүүлийн 24 цагийн дотор дахин 22 тохиолдол илэрсэн гэж Бээжингийн эрүүл мэндийн алба мэдэгджээ. Тав хоногийн өмнө дэгдэлт илэрснээс хойш нийт 92 тохиолдол бүртгэгдсэн байна. Гэсэн ч халдварын тоо Шанхай хоттой харьцуулахад хамаагүй бага байгаа ба Бээжинд дэгдсэн халдварын улмаас нас барсан тохиолдол хараахан бүртгэгдээгүй байна.
Харин Шанхай хотод мягмар гарагт 52 шинэ ковидын нас баралт бүртгэгджээ. Энэ нь дөрөвдүгээр сарын 17-ны өдрөөс хойш албан ёсоор амиа алдсан хүмүүсийн тоог 190-д хүргэж байна. Гэхдээ олон оршин суугчид гуравдугаар сарын эхээр ойр дотны хүмүүс нь ковидоор халдварласныхаа дараа нас барсан гэж мэдээлж байгаа ба статистик мэдээлэлд эргэлзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Шанхай хоттой адил Бээжингийн зарим орон сууцны барилга, хорооллуудыг төмөр хашаагаар хашиж, иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлажээ.
ӨМӨЗО-ны 2.7 сая хүн амтай Бугат хотод ням гарагаас хойш хоёр тохиолдол илэрсний дараа хотын төвийн орон сууцны хорооллуудыг битүүмжилж, ихэнх компаниудыг үйл ажиллагаагаа зогсоохыг тушаажээ. Тус бүс нутгийн жижиг хот болох Манжуур ч мөн хөл хорионд байна.
Одоогоор Хятадад нийт 50 сая гаруй хүн хөл хорионд байна.
Эх сурвалж: AP

#БНХАУ, #бээжин, #Коронавирус,