Өнгөрсөн жил өлсгөлөнд нэрвэгдэгсдийн тоо 25 хувьд хүрч нэмэгдсэн бол энэ жил Украины дайны улмаас хүнсний үнэ улам өсөж, илүү олон хүний хүний ​​амь нас эрсдэхэд хүрээд байна.

Этиоп, Афганистан зэрэг улс орнууд дахь мөргөлдөөн, Ковид-19 тахлын улмаас үүссэн эдийн засгийн хүндрэл, ган гачиг зэрэг цаг агаарын эрс тэс уур амьсгалын улмаас 20 орчим улсын хүнсний хүртээмж хязгаарлагдсан гэж Хүнсний хямралын эсрэг дэлхийн сүлжээ мэдэгдэв.

Хүнсний хямралын сүлжээг Европын холбоо, Дэлхийн хүнсний хөтөлбөр, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран 2016 онд үүсгэн байгуулсан юм. Уг байгууллага нь жил бүр дэлхий даяар хүнсний хомсдлын асуудлыг судалж, тайлан гаргадаг байна.

2020 онд нь дэлхий даяар нийт 55 улсад 155 сая хүн хүнсний хомсдолд ороод байсан нь тайланг гаргаснаас хойших зургаан жилийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт байв. Тэгвэл 2021 онд энэ тоо нэмэгдэж, 53 улс оронд ойролцоогоор 193 сая хүн хоол хүнсний хомсдолд орсон гэж тооцоолсон байна.

Тайланд дурдсанаар дэлхийн томоохон үр тариа, ургамлын тос нийлүүлэгчдийн нэг болох Украинд дайн дэгдсэнээр газар тариалангийн салбарт нөлөөлж, тариалалт болон экспорт тасалдахад хүрчээ. Нийлүүлэлт тасалдсаны улмаас дэлхийн зах зээл дээрх хүнсний бүтээгдэхүүний үнэ дээд амжилт тогтоосон бол зарим экспортлогчид дотоодын хэрэглээгээ хангахын тулд хилийн чанад дахь борлуулалтаа хязгаарлаж эхэлсэн байна.

Дайн нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд хүнд үр дагавар учруулах бөгөөд цар тахлын дараа дэлхийн эдийн засаг эргэж сэргээхэд саад болж байна.

Урьдчилсан таамгаар хүнсний хямрал улам дордож байгаа ба энэ жил өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүсийн тоо 180 сая орчимд хүрнэ гэв.

Эх сурвалж: Time

#өлсгөлөн,