Украины дайны улмаас барууны орнууд Оросын эсрэг өргөн хүрээтэй хориг арга хэмжээ авсан. Харин Оросын чинээлэг иргэд хориг арга хэмжээнээс зугтахын тулд Дубайд орогнох болжээ.
Арабын нэгдсэн эмират улс (АНЭУ) нь Оросын эсрэг хориг арга хэмжээ аваагүй, Украиныг эзлэн түрэмгийлснийг шүүмжлээгүй цөөн орнуудын нэг юм. Барууны орнууд Оросын иргэдийг хязгаарлаж байгаа бол АНЭУ хориг арга хэмжээнд өртөөгүй Оросын иргэдэд виз олгосоор байна.
Украин дахь түрэмгийлэл эхэлснээс хойш олон зуун мянган иргэд Оросыг орхин гарсан гэсэн тооцоо байгаа ч тодорхой тоо гараагүй байна. Оросын нэгэн эдийн засагч дайн эхэлснээс хойших эхний 10 хоногт 200,000 Оросын иргэн улсаас явсан гэж тооцоолжээ.
Дубайд үйл ажиллагаа явуулж буй компаниудад туслах үйлчилгээ үзүүлдэг “Virtuzone” компани Оросын үйлчлүүлэгчид Украины дайны өмнөхөөс тав дахин нэмэгдсэн гэж “BBC”-д ярьсан байна. Гүйцэтгэх захирал Жорж Хожейгегийн хэлснээр “Тэд удахгүй болох эдийн засгийн сүйрэлд санаа зовж байгаа учраас баялгаа хамгаалахын тулд ийшээ нүүж байна” гэж хэлэв.
Оросоос ирсэн олон тооны иргэдийн шилжилт хөдөлгөөн хот даяар тансаг зэрэглэлийн вилла, орон сууцны эрэлтийг нэмэгдүүлсэн байна. Үүний улмаас үл хөдлөх хөрөнгийн үнэ өсжээ.
Дубайд төвтэй үл хөдлөх хөрөнгийн “Betterhomes” агентлаг 2022 оны эхний гурван сард оросуудын үл хөдлөх хөрөнгийн худалдан авалт 67 хувиар өссөн гэж хэлж байна. Мөн өөр нэг үл хөдлөх хөрөнгийн агентлаг “Modern Living” өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангахын тулд орос хэлээр ярьдаг олон агент хөлсөлжээ.
Түүнчлэн олон үндэстэн дамнасан компаниуд болон Оросын гарааны компаниуд үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд ажилчдаа АНЭУ руу нүүлгэн шилжүүлж байна. Оросын бизнес эрхлэгчид хориг арга хэмжээний улмаас үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болсон тул гадагшаа нүүж байна гэж шинжээчид тайлбарлав.
Оросын засгийн газар хөрөнгийн хязгаарлалт хийж, 10,000 доллароос дээш гадаад валюттай иргэдийг хилээр гаргахыг хориглосон боловч хүмүүс криптовалют ашиглаж төлбөр тооцоогоо хийх арга олсон байна.
Эх сурвалж: BBC

#Дайн, #Дубай, #ОРос, #ОХУ, #УКраин, #Украины дайн,