Арал дээр засгийн газрын эсрэг жагсаал хүчтэй өрнөж байгаа энэ үед Шри Ланкийн аюулгүй байдлын хүчин цэргүүдэд хууль зөрчсөн хүмүүсийг буудах тушаал өгсөн байна.
Жагсагчид тус арлын түүхэн дэх хамгийн аймшигтай эдийн засгийн хямралд Ерөнхийлөгч Готабая Ражапаксаг буруутгаж, түүнийг огцрохыг шаардаж байгаа юм.
Даваа гарагт түүний ах Махинда Ражапакса гудамжны мөргөлдөөний дараа ерөнхий сайдын суудлаасаа буугаад байгаа. Гэвч түүний алхмыг жагсагчид хангалтгүй гэж үзэж, үргэлжлүүлэн жагссаар байна.
Мягмар гарагт засгийн газар олон нийтийн өмчид халдаж, хүний амь насыг хохироож байгаа эсэргүүцэгчдийн эсрэг гал нээхийг цэргүүдэд тушаажээ. Түүнчлэн нийслэл Коломбо хотын гудамжинд эргүүл хийх зорилгоор арми, тэнгисийн цэргийн болон агаарын хүчний олон мянган албан хаагчдыг байршуулаад байна.
Даваа гарагаас хойш найман хүн нас барж, 200 гаруй хүн шархадсан гэж нийслэлийн төв эмнэлгээс мэдээлэв.
Эрх баригчид хүчирхийллийг таслан зогсоохын тул арлын хэмжээнд хөл хорио тогтоож, хугацааг нь пүрэв гараг хүртэл сунгасан ч үймээн самуун үргэлжилсэн хэвээр байна. Коломбо даяар хаа сайгүй нуур руу шидэгдсэн, цонх нь хагарсан, шатсан автобуснууд үзэгдэх бөгөөд жагсагчид шөнийн дотор улс төрчдийн 50 гаруй байшинг галдан шатаажээ.
Шри Ланкад үнийн өсөлт, цахилгаан эрчим хүчний хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаал өнгөрсөн сард эхэлж, саяхныг хүртэл тайван өрнөж байсан бол даваа гарагт засгийн газрын дэмжигчид жагсагчидтай ширүүн мөргөлдсөн юм.
Шри Ланка 1948 онд Их Британиас тусгаар тогтнолоо олж авснаас хойших хамгийн хүнд эдийн засгийн хямралтай тулгараад байгаа бөгөөд тус улсын гадаад валютын нөөц бараг дуусаж, ард иргэд нь хоол хүнс, эм тариа, шатахуун зэрэг нэн шаардлагатай хэрэгцээгээ худалдан авах боломжгүйд хүрээд байна.
Засгийн газар эдийн засгийн хямралд аялал жуулчлалын орлогыг тасалдуулсан Ковид-19-ийг буруутгаж байгаа бол шинжээчид эдийн засгийн буруу менежмент голчлон нөлөөлсөн гэж үзэж байна.
Эх сурвалж: BBC

#ШРИ ЛАНК,