Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Давост болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын эхний өдөр виртуал хэлбэрээр оролцож үг хэллээ. Тэрээр энэ үеэр Оросын эсрэг хориг арга хэмжээг дээд хэмжээнд хүртэл нь нэмэгдүүлэхийг уриалав.

Мөн 2014 онд Крымийг өөртөө нэгтгэсний дараа Орост дараах байдлаар эдийн засгийн хүнд цохилт өгсөн бол 2022 оны хоёрдугаар сард Украин руу довтлохгүй байсан гэж мэдэгдсэн байна.

Үүнд: Газрын тосны бүрэн хориг; Оросын бүх банкнуудыг дэлхийн системээс салгах; Оросын мэдээлэл технологийн салбартай харилцаагаа таслах; Оростой худалдаагаа зогсоох зэргийг нэрлэв.

Түүнчлэн Зеленский Оросын зах зээлээс гарсан аливаа компанийг Украин таатай хүлээж авахыг мэдэгджээ.

Цааш нь тэрээр Украины сэргээн босголтын талаар “Хэрэв хөршөө устгах гэж оролдвол юу болдог талаар жишиг тогтоох боломжийг бид дэлхий дахинд санал болгож байна. Та бүхнийг энэхүү сэргээн босголтод оролцохыг урьж байна” гэж хэлээд Оросын хилийн чанадад нуусан хөрөнгийг олж, царцааж, дайны улмаас хохирсон хүмүүст туслах тусгай санд хуваарилах замаар сэргээн босгох ажлыг хэсэгчлэн санхүүжүүлэхийг санал болголоо.

Зеленский “Ямар ч улс орныг эсэргүүцээгүй, харин өлсгөлөн, ядуурал, цөхрөл, эмх замбараагүй байдлыг эсэргүүцэж байна” гэсэн дэлхийн хоёрдугаар дайны дараах Европын сэргээн босголтын хөтөлбөрийг дэмжсэн Жорж Маршаллын хэлсэн үгийг иш татжээ.

Жорж С.Маршалл нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга байсан бөгөөд Европын сэргээн босголтын хөтөлбөрийг түүний нэрээр “Маршаллын төлөвлөгөө” гэж нэрлэдэг байна. Тэрээр 1953 онд Нобелийн энх тайвны шагнал хүртэж байжээ.

Эх сурвалж: The Guardian

#Давос, #УКраин,