Африк тивээс гадна дэгдээд байгаа сармагчны цэцэг өвчний тархалтыг хяналтандаа авах боломжтой талаар Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) мэдэгдэв.
Одоогоор энэ вирусийн 100 гаруй тохиолдол Европ, Америк, Австралид батлагдаад байгаа юм. Энэ тоо цаашид өсөх хандлагатай байгаа ч өргөн хүрээнд хүн амд үзүүлэх эрсдэл маш бага гэж шинжээчид үзэж байна.
Даваа гарагт болсон хэвлэлийн бага хурал дээр ДЭМБ-ын халдварт өвчин судлаач Мария Ван Керхове үүсээд буй нөхцөл байдлыг хяналтандаа авах боломжтой гэж хэлээд эндемик бус орнуудад хүнээс хүнд халдвар дамжихыг зогсоож чадна гэж мэдэгдэв.
Өвчин үүсгэгч вирус нь Төв болон Баруун Африкийн алслагдсан бүс нутагт хамгийн түгээмэл тохиолддог боловч одоогоор Африк тивээс гадна 16 оронд илрээд байгаа юм.
Хэдийгээр уг дэгдэлт нь сүүлийн 50 жилд Африк тивээс гадна гарсан хамгийн том дэгдэлт боловч хүмүүсийн дунд амархан тархдаггүй бөгөөд мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ аюулыг коронавирустай харьцуулшгүй гэв.
Судлаач Ван Керховегийн хэлснээр одоогийн дэгдэлт арьсаар дамжин халдварлаж байгаа ба халдвар авсан хүмүүсийн ихэнх нь хөнгөн өвчилж байгаа аж.
ДЭМБ-ын өөр нэг албан тушаалтан Розамунд Льюис сармагчны цэцэг өвчний вирус мутацид орсныг нотлох баримт байхгүй гэдгийг мэдэгджээ. Тэрээр “Энэ бүлгийн вирусүүд мутацид ордоггүй бөгөөд нэлээд тогтвортой хандлагатай байдаг” гэж тайлбарласан байна.
Үүний зэрэгцээ, Европын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төвийн доктор Андреа Аммон уг вирусийн хүн амын дунд өргөн тархах магадлал маш бага боловч олон бэлгийн хавьтагчтай хүмүүсийн хувьд бэлгийн харьцаанд орох үед вирусийн халдвар тархах магадлал өндөр гэдгийг анхааруулав.
Сармагчны цэцэг өвчнийг бэлгийн замын халдвар гэж тодорхойлдоггүй ч бэлгийн хавьталд орох үед хүрэлцэх замаар шууд халдварладаг байна.
Мөн сармагчны цэцэг өвчнөөр өвчилсөн хүнтэй ахуйн хавьталд орсон, эсвэл халдвар авсан хүний ор дэрний даавууг хувийн хамгаалалтын хэрэгсэл өмсөөгүй үед сольсон бол халдвар авах өндөр эрсдэлтэй гэж үздэг.
Халуурах, бие өвдөх, арьсан дээр тууралт гарч дараа нь цэврүүтэх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг ба ихэнх хүмүүс хоёроос дөрвөн долоо хоногийн дотор эдгэрдэг байна.
Эх сурвалж: BBC

#онцолсон, #Сармагчны цэцэг өвчин,