Говийн 4 аймгийн малчдын төлөөлөл болох 100 гаруй иргэд төв талбайд “Нутгаа заруулахгүй” тайван жагсаал зохион байгууллаа. Тодруулбал, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын малчид болон иргэдийн төлөөллүүд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт шаардлага хүргүүлэв.
Энэ үеэр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын малчин Э.Чулуунзүрх "Бид хэн нэгнийг төлөөлж ирээгүй, хэн нэгний өмнөөс яваагүй. Зөвхөн малчин иргэд өөрсдийнхөө төлөө явж байгаа. Одоогоор Даланжаргалан суманд уул уурхайн 98 лиценз олгожээ.
2020-2022 оны хугацаанд дахин 10 лицензийг олгосон. Газар нутгийн бэлчээрийг доройтолд оруулж буй хүчин зүйл нь уул уурхайн салбар. Тиймээс ч уул уурхайн лицензийг 30 жилээр олгохгүй байх талаар Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл (ҮАБЗ), Монгол Улсын Ерөнхийлөгч болон бусад холбогдох газарт хандахаар малчдын төлөөлөл ирсэн" гэв.
ФОТО: