Хоёр сар орчмын хугацаанд хатуу хөл хорио тавьсан Шанхай хотын эрх баригчид лхагва гарагаас эхлэн бизнесүүдэд тогтоосон Ковид-19-ийн зарим хоригийг цуцлахаар болжээ.
Ням гарагт Шанхай хотын эрх баригчдын мэдээлснээр өдөрт батлагдсан коронавирусийн шинэ тохиолдол өмнөх 24 цагт 170 байснаас 122 болж буурсан байна.
Албаны хүмүүс компаниудын ажил, үйлдвэрлэлийг дахин эхлүүлэхэд тавьсан зарим хязгаарлалтыг цуцалж, Ковид-19-ийн тархалтыг таслан зогсоох, мөн ажилдаа эргэн орж буй хүмүүсийн тоог хянах удирдамжийг шинэчлэн боловсруулахаа мэдэгджээ.
Мөн эрх баригчид хязгаарлалтаас болж хүнд байдалд орсон хотын эдийн засгийг дэмжих зорилго бүхий 50 зүйл төлөвлөгөөг эхлүүлж байгааг зарласан байна.
Шинэ арга хэмжээнд автомашин худалдан авагчдад ногдуулдаг зарим татварыг бууруулах, орон нутгийн засгийн газрын бонд гаргах ажлыг хурдасгах, барилгын төслүүдийн зөвшөөрлийг шуурхай явуулах зэрэг багтжээ.
Төлөвлөгөөнд зааснаар тээврийн хэрэгслээ цахилгаан тээврийн хэрэгслээр сольсон жолооч нар 1,500 долларын татаас авах боломжтой аж.
Бизнес эрхлэгчдэд даатгал болон түрээсийн төлбөр хойшлуулах, нийтийн үйлчилгээний төлбөрт татаас олгох зэрэг нэмэлт тусламж үзүүлэхээр мөн тусгажээ.
Түүнчлэн энэ онд жижиг, дунд бизнес эрхлэгчдэд олгох нийт 15 тэрбум ам.долларын зээлийг дахин сунгах хүсэлтийг банкнуудад тавьсан байна.
Үүний зэрэгцээ, жижиглэн худалдаачид болон соёл урлаг, аялал жуулчлал, фитнессийн салбар дахь бизнесүүдэд зориулсан цахим худалдааны платформыг дэмжиж баталгаа өгөхөөр болжээ.
Энэ үеэр, Хятадын нийслэл Бээжин хотод халдварын тархалт буурч байгааг харгалзан нийтийн тээврийн зарим хэсэг, зарим худалдааны төвүүд болон бусад газруудыг дахин нээжээ. Мөн хотын баруун урд болон зүүн хойд хэсгийн хоёр дүүргийн ажилчдыг ажилдаа эргэн орохыг зөвшөөрсөн байна. Гэсэн ч сургалтын төвүүд, интернет кафе, караоке хаагдсан хэвээр байх аж.
Эх сурвалж: BBC

#Коронавирус, #Шанхай,