Live
УЛС ТӨР

ЧУУЛГАН: Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэж байна.

Л.Оюун-Эрдэнэ гэж хэн бэ?

Л.Оюун-Эрдэнэ 1980 онд Улаанбаатар хотод төрсөн. 41 настай. Ам бүл 5. Сэтгүүлч, эрх зүйч мэргэжилтэй. Боловсрол судлал болон төрийн удирдлагын магистрын зэрэгтэй юм.

БОЛОВСРОЛ:

  • 1998 онд Хэнтий аймгийн Бэрх хотын Ерөнхий боловсролын сургууль,
  • 2001 онд Бэрс дээд сургууль,
  • 2008 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль,
  • 2015 онд   АНУ-ын Харвардын Их сургууль

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 2001-2002 онд Хэнтий аймгийн Бэрх хотын Захирагчийн ажлын албанд Тамгын газрын дарга, 2002-2007 онд “Дэлхийн Зөн Монгол” Олон улсын байгууллагын бүсийн захирал,
  • 2007-2008 онд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга,
  • 2008-2010 онд Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга,
  • 2010-2015 онд Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч,
  • 2011-2012 онд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга,
  • 2012 онд Монгол Ардын,  Намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч,
  • 2016 оноос одоог хүртэл Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 2019-2020 онд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet