Ж.Еркин дасгалжуулагчтай Монголын өсвөрийн боксчид Казахстан улсад байгаа аж. Энэ хугацаанд буюу "Хилчин" спорт хороо, Чингэлтэй дүүргийн боксын өсвөрийн шигшээ багийн таван тамирчин Алматы хотод болсон Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан өсвөр үеийн олон улсын тэмцээнд оролцжээ.

Гурван орны 600 гаруй тамирчин өрсөлдсөн тус тэмцээнээс Э.Төгсбилэг, Ц.Манал, Д.Тэнгис нар алт, Ц.Лхам мөнгө, Ц.Мандах хүрэл медалийн эзэн боллоо.

Ийн ОУХМ Ж.Еркин дасгалжуулагчтай Монголын баг тамирчид Казахстан улсад хоёр сарын хугацаанд олон улсын зургаан цуврал тэмцээнд оролцож 15 алт, зургаан мөнгө, хоёр хүрэл, нийт 23 медаль хүртсэн амжилттай эх орондоо ирнэ.

#Бокс,