Шанхай, Бээжин хотод ковидын хязгаарлалтыг зөөлрүүлснээс долоо хоногийн дараа дахин хөл хорио, олон нийтийг хамарсан шинжилгээний ажлыг эхлүүлжээ.
Шанхай хотын оршин суугчид хэдэн сарын турш хөл хорионд байсан бол Бээжингийн эрх баригчид хэсэгчилсэн хөл хорио тогтоож, нийтийн тээврийн хэрэгслүүдийг зогсоож, хүмүүсийг гэрээсээ ажиллахыг шаардаж байсан. Харин өнгөрсөн долоо хоногт хотуудын хязгаарлалтыг зөөлрүүлж эхэлсэн бөгөөд эрх баригчид “Омикрон” хувилбарын олон нийтийг хамарсан дэгдэлтийг зогсоож чадсанаа тэмдэглэж байв.
Гэвч пүрэв гарагт хотууд ковидын халдварын эсрэг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, олон сая хүн амьдардаг Шанхайн дүүргүүдэд шинээр хөл хорио тогтоож, Бээжингийн хүн ам ихтэй Чаоян дүүрэг дэх үзвэр үйлчилгээний газруудыг хаажээ.
Баасан гарагт Хятадын төрийн “Xinhua” агентлагийн мэдээлснээр Ерөнхийлөгч албан тушаалтнуудад тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эдийн засаг, нийгмийн хөгжилтэй уялдуулж, зарим хүндрэлийг шийдэмгий даван туулахыг шаардсан байна.
Тэрээр “Тууштай байх нь ялалтад хүргэнэ” гэж хэлээд “тэг-ковид” бодлогоо цаашид ч баримтална гэдгээ илэрхийлсэн байна.
Эрх баригчид Шанхай хотын оршин суугчдын тал хувь буюу 14 сая орчим хүнийг энэ долоо хоногт шинжилгээнд хамрагдахыг тушаажээ. Хязгаарлалтад өртсөн долоон дүүргийн бүх оршин суугчдыг шинжилгээний ажил дуустал гадагш гарахгүй байхыг шаардсан бөгөөд зарим оршин суугчдад хоёр хоног тусгаарлагдах, олон удаагийн шинжилгээнд хамрагдах тухай мэдэгдэл хүргүүлсэн байна. Мөн зарим барилга, гудамжны эргэн тойронд дахин хаалт босгожээ.
Хятадад баасан гарагт орон нутгийн 73 шинэ халдвар бүртгэгдсэний найм нь Бээжинд, 11 нь Шанхайд бүртгэгдсэн гэж Үндэсний эрүүл мэндийн комисс мэдээлэв.
Эх сурвалж: The Guardian

#бээжин, #Коронавирус, #Шанхай,